Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл (3 дугаар үе шат)-ийн хүрээнд Цаг уур орчны шинжилгээний газар, Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, Жайка хамтын ажиллагааны төслийн баг хамтран хэрэгжүүлсэн буй PMF-ийн дүнд тулгуурлан конденсацлагдсан тоосонцрыг тусгасан РМ10 тархалтын загварчлалыг боловсруулах, үр дүнг хэлэлцэх хурал боллоо. Уг ажлын зорилго PMF аргачлалын анализ шинжилгээний дүнг ашиглан CAPUFF моделийн PM10 тархалтын загварчлалын дахин боловсруулах, боловсруулсан моделийг ашиглан агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хувилбар загварчлалыг ажиллуулж, агаарын чанарын агууламжийг бууруулах, үр дүнг баталгаажуулахад оршино.
2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 11 сар хүртэл 1 жилийн хугацаанд 3 байршилд буюу ЦУОШГ-ын байр хотын төв хэсэг, Баруун 4-н зам буюу авто замын бүс, Тахилт буюу 1-р хорооллын гэр хорооллын бүсээс тоосонцрын /PM/ сорьц авч, Япон улсад химийн найрлагын шинжилгээ хийсэн. Эх үүсвэр тус бүрээр, тэдгээрийн агууламжийн өөрчлөлтийн онцлогт тулгуурлан нөлөөллийн хүчин зүйлсээс хамаарах эх үүсвэрийг тодорхойлж, тархалтын загварчлалд тусгасан. Конденсацлагдсан тоосонцрын агууламжийг өмнөх дүнтэй харьцуулахад суурин харуулын бодит хэмжилтийн агууламжтай ойртсон байна.
Улаанбаатар хотын хэмжээнд РМ10-ын жилийн дундаж хүлцэх /50мкг/м3/-ээс давж, нийт нутгаар тархсан байдалтай хотын баруун болон өмнөд хэсэг агууламж өндөр байна. Голлох эх үүсвэр нь гэрийн зуух байна. Хүхэрлэг хий /SO4/ өндөр агууламжтай байгаа учраас /хоёрдогч үүсмэл/ сульфатын нөлөө их байна. Агаарын бохирдлыг буруулах арга хэмжээний санал төлөвлөгөөг 2024 оны 3 дугаар сард дахин хэлэлцэж, үр дүнг үнэлнэ.