Газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ослын талаар Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "НОК-ийн Шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Осол гарсан бүсэд байсан 207 иргэнд эрүүл мэндийн шуурхай үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байгаа. Хуулийн байгууллага дүгнэлтээ гаргасны дараа осол болсон газруудыг цэвэрлэнэ. Мөн осолд өртсөн барилга байгууламжуудыг дахин ашиглаж болох эсэх талаарх дүгнэлтийг гаргана.
Хуулийн байгууллагынхан дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах талаар НОК хэлэлцэж байна.
28 машин шатаж, 207 иргэнд эмчийн үзлэг хийсэн, 168 иргэн галд өртсөн мэдээлэл ирсэн.
Осол халтиргаа, гулгаанаас болсон эсэх дүгнэлт хуулийн байгууллагаас гарна.
Нийслэлийн халтиргаа гулгааг цэвэрлэх ажлыг дүүргүүд рүү шилжүүлсэн. Баянзүрх дүүргээс өгсөн мэдээллээр өдөр бүр давс, бодисыг цацаж байгааг мэдээллийг бидэнд өгсөн" хэмээн мэдээллээ.