Нийслэлийн нийтийн тээврийн чиглэл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Д.Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоолд автобусны буудалтай болж, тэндээс гурван чиглэлд автобус явж байна.
Тодруулбал,
- М:2 Зунжин- Сүхбаатарын талбай
- М:3 Архивын ерөнхий газар- 120 мянгат- Сүхбаатарын талбай
- Ү:30 Сүхбаатарын талбай- Натур худалдааны төв- Жанжин клуб гэсэн гурван чиглэлд зорчиж байгаа аж.
Нийслэлчүүд төв талбайдаа автобусны буудалтай болсон ч тэнд хаашаа зорчих чиглэлийн мэдээлэл байрлуулаагүй учраас Нийтийн тээврийн газраас хоёр ажилтан томилон иргэдэд мэдээлэл өгч байна.