Цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах аянд нэгджээ
Монгол Улсын Засгийн газар болон Жендэрийн үндэсний хороо хамтран, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өнөөдрөөс эхэллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нэг сар үргэлжлэх тус аянд НЗДТГ нэгдэж байна.
2024-03-05
Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 57 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүсийн нэг юм.
2024-03-05
Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар иргэдтэй уулзжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад тус дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байгууллагын төлөөлөл болон Хайлааст, Дэнжийн мянга орчмын найман хорооны Засаг дарга оролцсон юм. Хайлааст бүс нь Чингэлтэй дүүргийн нягтаршил ихтэй гэр хороолол бөгөөд долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.
2024-03-04
Түр хаасан явган хүний замыг нээлээ
Монгол Улсын Их Сургууль оюутан, багш, судлаачид, ажилтнуудынхаа сурч боловсрох, хөгжих, ажиллах, амьдрах тав тухтай “орчин, нөхцөл, боломж”-ийг бүрдүүлэх мөн тус сургуулийн хичээлийн байрны барилгуудыг сэргээн засварлах, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан барилга байгууламж нураалтын ажил хийгдэж байх үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж сургуулийн орчмын явган хүний замыг түр хашаалан хаагаад байсан юм.
2024-03-03
Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчлэн, сайжруулна
НИТХ дахь МАН-ын бүлгээс явган хүний зам, талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр, АН-ын бүлгээс 20 тэрбум төгрөгөөр, ХҮН-ын бүлгээс 30.4 тэрбум төгрөгөөр бууруулж батлуулахаар санал дэвшүүлсэн. Намын бүлгүүд болон хороодын саналыг хэлэлцэж, явган зам талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр бууруулан, уг ажилд 35.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр тогтоолын төслийг баталлаа.
2024-02-29
Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.
2024-02-29
Улаанбаатар хот метро барьж байгуулах олон улсын тендерийг албан ёсоор зарлалаа
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороон дарга Э.Бат-Амгалан метро барьж байгуулах тендер зарлагдсаныг албан ёсоор мэдээлэв. Тэрбээр энэ талаараа "Улс төрийн хүрээнд сүүлийн 20 жил массын тээвэр - Метрог улс төржүүлж, сонгуульд санал авах хэрэгсэл болгосоор Улаанбаатар хот тэг зогсолт хийх хэмжээнд хүрсэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл метро яриад эхлэхээр үлгэрийн юм шиг санагддаг байсан цаг ард хоцорч, өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот метро барьж байгуулах олон улсын тендерийг албан ёсоор зарлалаа" гэв.
2024-02-29
Хотын төв малын бэлчээр үү
Хотын төвөөр адуу бэлчиж байна. Иргэдийн нийгмийн сүлжээнд хуваалцсан зураг, дүрс бичлэг зэргээс харвал “Баянгол” зочид буудал, бүр төв талбай орчимд хүртэл морь орж иржээ. Гол асуудал нь хотын багахан ногоон байгууламж, мод, бут малын хөлд сүйтгэгдэж дуусах эрсдэл үүсэв. Түүнчлэн замын хөдөлгөөнд ч саад учруулж, осол гарах шалтгаан болж мэдэхийг иргэд анхааруулсаар байна. Уг нь хотын төв байтугай зах хэсгээр ч мал бэлчээхгүй байх зохицуулалт Улаанбаатарт үйлчилдэг. Гэтэл яагаад адуунууд хотын төвөөр “зугаалах” болов
2024-02-29
Автобуснаасаа хоцорсон тохиолдолд тасалбарын төлбөрийг буцаан олгохгүй
Улс, хот хоорондын зорчигч тээврийн автобуснаас хоцорсон тохиолдолд тасалбарынх нь төлбөрийг ирэх сарын 1-нээс эхлэн буцаан олгохгүй гэнэ. Үүнээс өмнө төлбөрийн 50 хувийг буцаан олгодог байж. Харин өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан Ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн дагуу дээрх шийдвэрийг гаргаснаа Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Түүнчлэн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт гурав болон түүнээс дээш жил хамруулаагүй бол бүртгэлээс хасах зохицуулалтыг ч хийх гэнэ. Ингэснээр тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдүүлэх зорилготойгоо тус төвөөс мэдээлэв
2024-02-28
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багасчээ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлж байсан түүхтэй. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч хамтарсан компани хэрнээ өдийг хүртэл санхүүгийн мэдээллээ тайлагнахгүй, ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа аж.
2024-02-27
Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, байгууллагыг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2024-02-27
“S’outlet” дэлгүүрийн ойр орчмын бургасыг устгахаас өөр аргагүй гэв
Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан гэх “S’outlet” дэлгүүрийг буулгах ажлын хүрээнд ойр орчмынх нь бургасыг булгалж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээнд өчигдөр тархаж, олон хүний шүүмжлэлд өртлөө. Уг асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өгөв. Тэрбээр “S’оutlet” дэлгүүрийн ойр орчмын үерийн даланг тэлж, хүчитгээгүй, бас дотор нь бургас ургаж, шороо асгаснаас болж өнгөрсөн зун үерт өртсөн. Тиймээс дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын дунд үед шар усны үер болох магадлалтай. Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар нь сайжирдаг.
2024-02-27