“Талын Монгол”-ынхон Богдхан ууланд байрлах Хэрэмхэн зогсоолд өөртөө үйлчлэх дэлгүүр нээжээ. Уг дэлгүүрт тухайн брэндийн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг амтлах боломжтой. Ингэхдээ бүтээгдэхүүнийг худалдагч тэнд байхгүй. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний тавиурт байрлах QR кодоор дамжуулан төлбөрөө төлөх нь. Энэ бол үйлчлүүлэгчдэдээ итгэж буйн илрэл хэмээн зарим иргэд үзжээ. Мөн цэвэр ус, сав суулга, плитка зэргийг байрлуулсан байна. Тиймээс ууланд алхаж, эрүүл мэнддээ анхаарангаа “Талын монгол”-ын бүтээгдэхүүнээс богино хугацаанд хоол бэлтгэн идэж болох нь. Бүтээгдэхүүний үнийн хувьд борцтой гоймонтой шөл 4800, цагаан болон гурвалжин будаатай, борцтой бантан зэрэг нь тус бүр 4200 төгрөг аж. “Талын Монгол”-ынхан уг үйлчилгээг энэ сарын 2-ноос эхлүүлжээ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн