Улс, хот хоорондын зорчигч тээврийн автобуснаас хоцорсон тохиолдолд тасалбарынх нь төлбөрийг ирэх сарын 1-нээс эхлэн буцаан олгохгүй гэнэ. Үүнээс өмнө төлбөрийн 50 хувийг буцаан олгодог байж. Харин өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан Ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн дагуу дээрх шийдвэрийг гаргаснаа Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Түүнчлэн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт гурав болон түүнээс дээш жил хамруулаагүй бол бүртгэлээс хасах зохицуулалтыг ч хийх гэнэ. Ингэснээр тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдүүлэх зорилготойгоо тус төвөөс мэдээлэв.
Бэлтгэсэн А.Үүлэн