Өнөөдөр өглөө “Амгалан” дулааны станц ТӨХК-д гэмтэл гарч, аваарын нөхцөл үүсжээ. Эрчим хүчний яамнаас ахалсан ажлын хэсэг гарч, нөхцөл байдал дээр ажиллаж байна. Энэ талаар тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй, гэмтлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” хэмээх тайлбарыг салбар яамнаас өглөө. “Амгалан” дулааны станц нь хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд буюу 50 мянган айлын орон сууцыг дулаанаар хангах эх үүсвэр юм. Тиймээс тус бүсийн орон сууцууд буюу 13, 14, 15, 16-р хорооллын дулааныг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.