Монгол Улсын Их Сургууль оюутан, багш, судлаачид, ажилтнуудынхаа сурч боловсрох, хөгжих, ажиллах, амьдрах тав тухтай “орчин, нөхцөл, боломж”-ийг бүрдүүлэх мөн тус сургуулийн хичээлийн байрны барилгуудыг сэргээн засварлах, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан барилга байгууламж нураалтын ажил хийгдэж байх үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж сургуулийн орчмын явган хүний замыг түр хашаалан хаагаад байсан юм.
Барилга байгууламж нураах ажил бүрэн дуусаж явган замыг эргэн нээж хэвийн байдалд орууллаа. Тус бүтээн байгуулалтын ажилд Барилга байгууламж, Инженерийн дэд бүтэц шинэчлэл, Ногоон байгууламж, Зам талбай тохижилтын ажлууд хийгдэх юм.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.