Дундговь аймгийн Стандарт, хэмжилзүйн албаны удирдах ажилтанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 97 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-05-29
Хүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна. Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажиллаж буй бөгөөд нэгдсэн хурал өнөөдөр боллоо.
2023-05-29
Сэлэнгийн гаалийн байцаагчийг шалгаж дууслаа
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт гаалийн байцаагч холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэргийг АТГ-ын мөрдөгчид шалгаж дуусжээ.
2023-05-26
Гар аргаар алт олборлогчоос БОАЖГ-ын мэргэжилтэн хахууль авчээ
Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ , GPS мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Баянмөнх албан тушаалаа урвуулж хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид шалгаж дуусжээ.
2023-05-26
“Өргөмөл” хуулиа өөд нь татах яам алга
Уг нь Монгол Улс Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогоо 2003 онд баталсан. Харамсалтай нь, 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль хэт хуучирсан учраас дээрх бодлого бүрэн хэрэгжих боломжгүй юм. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2017 онд баталсан. Суурь хуулиа шинэчлэн батлаагүй хэрнээ дагалдах хуулиуд гарсан нь ч учир дутагдалтай.
2023-05-25
Сэтгүүл зүй асуудал хөндөхөөс шийдэл эрэлхийлэх болов
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүлчдэд зориулсан практик сургалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих, шинэ чиглэлийг танилцуулж түгээх зорилготой хийж буй МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн олон ажлын нэг юм. Уг ажлын хүрээнд энэ сарын 25-нд “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах аж.
2023-05-22
Хурмаст тэнгэрийн дагина юу өгүүлэх бол
"Хурмастын дагина" балетыг МУСТА Б.Баярмагнайн цомнолоор МУАЖ А.Энхтайван хөгжмийг бичиж, ерөнхий продюсер МУАҮГА Ч.Чинбат, продюсераар МУГЖ Ц.Төшинтөгс, удирдаачаар МУСТА Ц.Гансүх, ерөнхий балетмейстрээр ДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэг, балетмейстр МУСТА М.Нямтайван, ерөнхий зураачаар МУСТА Д.Батнасан, МУСТА Ц.Ганзориг хувцасны дизайнераар МУСТА Ж.Болортүвшин нар ажилласан байна.
2023-05-22
"Хүчит шонхор", "Нарантуул-2" худалдааны төвд хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй гэв
2023 оны тавдугаар сарын 19-ний шөнийн 3 цагаас өдрийн 14 цагийн хооронд Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Хүчит шонхор худалдааны төв нь нийслэлийн махны худалдааны 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өнөөдрийн хувьд 25-30 тонн мах хөдөө орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
2023-05-20