УДБЭТ-ийн хамт олон шинэ балетаа олны хүртээл болгоход бэлэн болжээ. Тодруулбал, ДБЭТ-ын түүхт 60 жилийн ойд зориулсан “Хурмастын дагина” цоо шинэ, үндэсний сонгодог балетаа "гараас гаргажээ". ДБЭТ-ын тайзнаа 1990 оноос хойш Х.Билэгжаргалын “Бөртэ чоно”, Ц.Нацагдоржийн “Гүюг хаан”, А.Батдэлгэрийн “Арванхоёр жил”, Б.Шаравын “Зуурдын орон”, С.Соронзонболдын “Их домог”, А.Батдэлгэрийн “Гэсэр Номун хан”, “Тэнгэрийн ташуур” гэсэн үндэсний сонгодог долоон бүтээл тавигдаж байжээ. Энэ бүтээл нь Монголын театрын түүхийг нэгэн хуудсаар баяжуулах түүхэн уран бүтээл болж байна.
"Хурмастын дагина" балетыг МУСТА Б.Баярмагнайн цомнолоор МУАЖ А.Энхтайван хөгжмийг бичиж, ерөнхий продюсер МУАҮГА Ч.Чинбат, продюсераар МУГЖ Ц.Төшинтөгс, удирдаачаар МУСТА Ц.Гансүх, ерөнхий балетмейстрээр ДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэг, балетмейстр МУСТА М.Нямтайван, ерөнхий зураачаар МУСТА Д.Батнасан, МУСТА Ц.Ганзориг хувцасны дизайнераар МУСТА Ж.Болортүвшин нар ажилласан байна. Энэ удаад үзэгчдийн хүртээл болох балет хоёр бүлэг, таван үзэгдэлтэй.
Дүрүүд: 1. Баргабаатар (Хорь Түмэдийн хан)
2. Айсухан Гоо удган (Баргабаатарын эхнэр)
3. Эльюдэр мэргэн (Баргабаатарын том хүү) – Э.Эрдэнэжаргал, Д.Нацагдорж
4. Хоридай мэргэн (Баргабаатарын отгон хүү) – Ө.Мөнхжин, Х.Галтулга
5. Дангина буюу Шаралдай Гоо хатан (Хоридай мэргэний эхнэр) – Б.Саруул /МУГЖ/, М.Нандинцэцэг
6. Долоон хун шувуу – О.Олонбаяр, Б.Хулан, Д.Хишиг, Э.Уянга, Г.Нямцэрэн, Б.Марал
7. Айсухан Удганы түшээ
8. Ардууд – Балетын жүжигчид
9. Цэргүүд – Балетын жүжигчид
Монголчууд бид өөрсдийн түүх соёлыг “Монголын Нууц товчоо”, “Хөх Судар”, “Алтан товч”, “Эрдэнийн суварга” зэрэг түүхэн судар, зохиолуудаас уншиж танилцан, дотоод гадаадын эрдэмтдийн олон талт судалгааг хойч үедээ таниулах ажлыг өрнүүлж байна. Олон зууны туршид Монгол - Барга - Буриад түмэн уг гарвалаа “Хун Шувуу” –наас үүдэлтэй хэмээн дуулж, хүүрнэн хөөрөлдөж явсан домог түүх нь өнөөг хүртэл үргэлжилсээр...