Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр товлолоо. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалтыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэнтэй холбогдуулан гаргах санал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн зөвшилцөх санал, “Анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох” асуудлаар зөвшилцөх саналтай танилцана.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг боловсруулах бэлтгэл ажил, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны тавдугаар сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн 2023 оны тавдугаар сарын 24-ний өдрийн “Мэдээлэл ирүүлэх тухай” албан бичигтэй тус тус танилцахаар товложээ.