Иргэн “С” болон “Ж”, “С” нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах, тээвэрлэх, олж авахыг хориглосон “Нитронит П” гэх нэршилтэй 17 ширхэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн аж. Цагдаагийн байгууллагаас 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр хэргийг илрүүлсэн байна. Иргэн “Б” гэгч нь дээрх бодисыг дээрх иргэдэд худалдсан, мөн Баянхонгор аймагт байрлах өөрийн эзэмшлийн хашаанд гараашдаа зоорь ухаж хууль бусаар тээрмийн үйл ажиллага явуулсан, Монгол Улсад ашиглахыг хориглосон “Мөнгөн ус” нэршилтэй химийн хортой бодис хадгалсан үйлдлийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.