“Цахим Монгол”-д аудит хийж эхэлжээ
Тус аудитыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжөө УИХ-ын Төсвийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд танилцуулж, тайланг нь Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөжээ. Сануулахад, 2005 онд Засгийн газрын 216 дугаар тогтоолоор “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан юм.
2023-09-06
Цагдаагийн алба хаагч хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үү
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-09-04
Гэрчилгээ, зөвшөөрлүүдийг цахимжуулахаа ЗТХЯ-наас мэдэгдэв
Манай улсын төрийн байгууллагууд тоон гарын үсгийн системд шилжсэн. Тэгвэл иргэд тоон гарын үсэгт бүрэн шилжвэл өөрсдөө тээврийн хэрэгслийн улсын дугаар авах, шилжилт хөдөлгөөнөө хийх боломжтой болох гэнэ. Ташрамд дурдахад, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаарын дэвсгэр өнгийг солих ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Энэ сард багтаан зам, тээврийн салбарын харьяа, төрийн байгууллагуудын 8000 машины дугаарын дэвсгэр өнгийг солих юм байна.
2023-09-04
Өвчтэй иргэнийг хяхаж, хахууль авсан эмчид холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх шүүнэ
Нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.П нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-г БНСУ-руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд бусдаас 2000 ам.доллар өгөхийг шаардаж, хясан боогдуулсан, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
2023-09-04
Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлагдлаа
Монгол Улсын Их хурлаас “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдсэн орсныг соёрхон батлах тухай” хуулийг 2007 онд баталсан бөгөөд тус конвенцын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Биеийн тамир, спортын тухай хуульд “Допингийн эсрэг үндэсний дүрмийг Засгийн газар баталж, мөрдүүлнэ” гэж заасан билээ.
2023-09-01
ТАНИЛЦ: Гүег хааны захидлын тамганы дардас
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар есдүгээр 1-ний өдрийг Эх хэлний өдөр болгон зарласан билээ. Монголын Үндэсний музей "Эх хэлний өдрийг угтан иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, үндэсний бичгийн уламжлал түүхээ танин мэдэх, бахархах үзлийг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх зорилгод нэгдэн музей үзвэр дэлгэжээ.
2023-08-31
Хилийн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлээгүй
Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага хилийн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлээгүй хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Учир нь цахим орчинд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймаг дахь хилийн отрядыг Гурвантэс сумын ойролцоо байрлуулах чиглэл өгсөн, тухайн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлж, Хятадын цэргийн түргэн байрлах хүчний рот болон Хятадын төрийн өмчит ашигт малтмал олборлох компани орж ирж байрлах нь” хэмээх ташаа мэдээлэл тархсан.
2023-08-30
НОСК гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулан, иргэдэд төслийг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө, тухайн төсөлд хэрхэн хамрагдах талаар танилцууллаа.
2023-08-30
Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэв
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох тухай журам”-ыг хянав.
2023-08-30
Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч "шүгэл үлээв"
Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч О.Цэлмэг нийгэмд шүгэл үлээв. Тэрбээр газрын дарга дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаар дараах баримтыг дэлгэсэн юм.
2023-08-29
Хүүхдээ хамгаалаагүй ээжийг торгоно
Товчхондоо, хүүхдийн эрхийг зөрчих зүйл ангиар хүүгийн ээжийг хүүхдийн дэргэд архидан согтуурсан үндэслэлээр торгосон бол хамтран амьдрагч Э нь шүүхээр ял шийтгүүлэх үндэслэл бүрдсэн аж.
2023-08-28