Баянгол дүүрэгт 3 настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч зодож хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Хэргийг шүүх буцаасан гэнэ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар хүүхэд кодсон Э-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаажээ. Холбогдогч Э нь өмнө нь бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан.
Энэ удаа 3 настай хүүг зодсон асуудлаар дахин шийтгүүлэх үндэслэл бүрдсэн. Мөн 3 настай хүүгийн ээжид Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар 300,000 төгрөг арга хэмжээ авсан" хэмээх мэдээллийг өглөө. Товчхондоо, хүүхдийн эрхийг зөрчих зүйл ангиар хүүгийн ээжийг хүүхдийн дэргэд архидан согтуурсан үндэслэлээр торгосон бол хамтран амьдрагч Э нь шүүхээр ял шийтгүүлэх үндэслэл бүрдсэн аж.