Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл 2023 оны өчигдөр хуралдлаа.
Хуралдаанаар тус Зөвлөлийн 2022 оны 02 дугаар Зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаарх тайлан, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоос гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх асуудлаар байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.