Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар есдүгээр 1-ний өдрийг Эх хэлний өдөр болгон зарласан билээ. Монголын Үндэсний музей "Эх хэлний өдрийг угтан иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, үндэсний бичгийн уламжлал түүхээ танин мэдэх, бахархах үзлийг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх зорилгод нэгдэн музей үзвэр дэлгэжээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн 6, 9, 10 дугаар ангийн сурагчид болон эх сайхан хэл, бичгээ сонирхон судлагч нар зориулан "Бичиг үсгийн үүсэл, хөгжил" сэдэвт музейн боловсролын хөтөлбөрийг зохион байгууллаа. Уг хөтөлбөрөөс үзэгчдийнхээ танин мэдэхүйд зориулан Монгол хааны тамганы дардасыг хадгалан эдүгээ бидний үед уламжлан ирсэн "Гүег хааны захидлаас хааны тамганы дардасыг зэргийг онцлон дэлгэжээ.