Бүтэн болон хагас өнчин хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг судалж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комис хамтарч хүүхдийн эрхийн нээлттэй хяналт шалгалтыг улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж, цаашид бүтэн өнчин, хагас өнчин хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг судалж эхэлжээ. Улмаар судалгааны үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусга юм байна.
2023-10-10
Дорноговийг сургуулийн автобустай болгох санал гаргалаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, багийн Засаг дарга нар, Сайншанд сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, нийгмийн ажилтан зэрэг хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүх төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.
2023-10-10
Эрдэмтэд ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудалд шийдэл хайж, илтгэл тавилаа
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн, “Ёс суртахууны боловсролын хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн, судлаачид ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудал, гарц шийдэл, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, оролцогчид нээлттэй судалгаа бүтээл, санал шүүмжээ солилцсон юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, аливаа хуулийн амин сүнс нь ёс суртахуун мөн гэж тодотгоод, нийгмийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил бөгөөд хүний хөгжлийн суурь нь ёс зүйн боловсрол хэмээн тэмдэглэв.
2023-10-10
Хууль сурталчлах сургалт зохион байгууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгч, аж ахуй эрхлэгчдэд хууль эрх зүйн мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион
2023-10-09
Ажлын хөлсөө авч чадаагүй оюутнууд хөдөлмөрийн байцаагчид хандах эрхтэй
Оюутнуудад "Аюулгүй ажлын байр"-ны талаар мэдээлэл өгөх өдөрлөгийг Монгол Улсын Боловсролын их сургуулиас зохион байгуулжээ. Тус сургуулийн төв байранд болсон өдөрлөгөөр цалингаа авч чадаагүй гэх мэтээр эрхээ зөрчүүлсэн оюутнууд хөдөлмөрийн байцаагч нарт ханддаггүйг онцолжээ. Мөн ажил хийх хүсэлтэй ч хаанаас ажлын байрны зар хайхаа мэддэггүй оюутнуудад зориулж зөвлөмж гаргажээ.
2023-10-09
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга АНУ манай улсын чухал гуравдагч хөрш болохын хувьд Монгол Улсын Засгийн газар харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэсэн юм.
2023-10-09
Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны даргаар Х.Болормааг сонголоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайт/ССС/-ын ёс зүйн хорооны 2023 оны гуравдугаар улирлын хурал болж хорооны дарга, орлогч даргаа сонголоо. Тодруулбал, есдүгээр сарын 29-ний өдөр болсон Ёс зүйн хорооны хурлын үеэр хорооны даргаар хэвлэмэл хэвлэлийн сэтгүүлчийн төлөөллөөс сонгогдсон сэтгүүлч Х.Болормааг, орлогч даргаар олон нийтийн төлөөллөөс сонгогдсон хуульч, судлаач Л.Галбаатарыг гишүүд санал нэгтэйгээр сонгосон юм.
2023-10-06
Алслагдсан хороодын иргэдэд өнөөдөр хуулийн зөвлөгөө өгнө
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг аравдугаар сарын 7-ны 11:00-16:00 цагийн хооронд хороодын байр болон иргэний танхимуудад болно.
2023-10-06
Хүүхдүүд бүлэглэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд халдаж, хувцсыг нь шатаажээ
Алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж насанд хүрээгүй “Э” нар үйлдсэн болохыг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогчийн ойр тойрны хүмүүс "Дарханд Хөгжлийн бэрхшээлтэй хөөрхий залууг 3 хүүхэд цагаан өнгийн бодис цацаж ингэж шатаасан" хэмээн мэдээлжээ.
2023-10-05