Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр өглөө эхэлсэн.
Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 25-ны өдөр болж, тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл Ц.Хулан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан юм. Шүүгдэгч талаас 10-р сарын 25-ыг хүртэл хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан байна. Улмаар Ц.Хулангийн өмгөөлөгчийн хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-ныг хүртэл хойшилжээ.