Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

"Сохор цэг"-үүдийг тод шар өнгөөр будах Солонгосын туршлагыг нэвтрүүлээ

"Шар бүс"-ийг бий болгосноор хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлээс хамгаалах, жолооч нарын сонор сэрэмж дээшлэх зэрэг ач холбогдолтой юм. 
2023-11-22

Хугацаат цэргийн гомдлыг 92050222 тусгай дугаарын утсаар авна

Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллийг сонслоо.
2023-11-22

Барилга барих газрынхаа хэмжээг дур мэдэн нэмсэн зөрчил гаргажээ 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тус газарт шалгалт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагш 4.5, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын суурь ухсан байжээ. Тодруулбал, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй атлаа барилгын суурийг дур мэдэн хэтрүүлэн ухсаныг илрүүлснийг дээрх газрын дарга Ц.Тулга мэдэгдсэн байна. Тиймээс “Фүжи девелопмент” компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргийн холбогдох албаныхан зөрчлөө арилгах шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч биелүүлээгүй аж. Нийслэлийн удирдлага тус компанийнханд өчигдөр мөн л зөрчлөө арилгаж, барилгыг төлөвлөгөөнд заасан газарт барихыг сануулжээ. 
2023-11-22

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 370 зөрчил илрүүлжээ 

Зам дагуу, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, үйл ажиллагаа явуулсан объектуудыг судалж, шалган, холбогдох аж ахуйн нэгж, хувь хүмүүст зөрчлөө арилгах үүргийг ийслэлийн ЗДТГ-аас өгсөн гэнэ. Шалгалтаар 370 орчим байршилд зөрчил илрүүлсэн аж. Тухайлбал, талбай илүү хашаалсан 85, зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан 119 зөрчлийг илрүүлсэн гэнэ. Энэ мэтээр зөвшөөрөлгүй ТҮЦ болон чингэлэг байршуулсан, төмөр цуглуулах цэг, машин угаалгын газар ажиллуулсан зэрэг зөрчил цөөнгүй гарчээ. Эдгээрийн дагуу холбогдох байгууллагад нь шаардах хуудас болон мэдэгдэл хүргүүлсэн аж. 
2023-11-21

Б.Энхболд: 10 жилийн хугацаанд 46 цэрэг амиа алдаж, 126 цэрэг бэртэж, гэмтсэн

“Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг яг одоо Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлэгт цэргийн албанд татагдаад амь насаа алдсан талийгаачдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд болон албаныхан оролцож байна.
2023-11-21

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж байна

2018 оноос хэрэгжүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг “Монголын социологичдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран үнэлж эхэлжээ.
2023-11-20

“Цемент Шохой” ТӨХК-д шалгалт хийжээ

ХЭҮК-т иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг “Цемент Шохой” төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны ялгаварлан гадуурхалт дарамт, хүчирхийллийн хүрээнд хяналт шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.
2023-11-20

Нийт шүүгчийн хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр товлолоо.
2023-11-17

Дээд шүүхийн шүүгч БНТУ-ын дээд шүүх, Шүүхийн академид зочлов

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Шүүхийн академийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус улсын дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо. БНТУ-ын дээд шүүхэд зочлох үеэр Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга Февзи Илдирим, Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дэд дарга Мустафа Салдирим, Шүүхийн академийн Гадаад харилцааны газрын дарга Хасан Кадир Илмазтэкин нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
2023-11-17

Хүүхдэд зориулсан нийтлэл нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь

Хэлэлцүүлэгт оролцогч талуудын зүгээс хэвлэл мэдээлэл болон цахим орчинд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд зориулсан нийтлэл нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг чухалчлав. 
2023-11-17

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2023.11.16)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.
2023-11-17

Түр хоноглох газарт орон гэргүй 60 гаруй иргэн байрлаж байна

Тус төвд архины хамааралтай, гэр оронгүй, тэнэмэл 60 гаруй иргэн байрлаж байна. Тэдний 10 хүрэхгүй нь эмэгтэй. “Өлзийт Асар” ТББ-ын дарга Л.Баянмөнх “Энд ирэх хүмүүс улам бүр залуужиж байна.
2023-11-17

Хүүхдийн эрхийн асуудлаар өргөн хүрээнд аян зохион байгуулна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлантай албан уулзалт хийлээ.
2023-11-16

Шүүх эрх мэдэлд итгэх итгэлийг сэргээхэд анхаарахыг зөвлөлөө

Монгол Улсын Засгийн газрын нээлттэй урилгын дагуу Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.
2023-11-16

Н.Энхбаяр: Зэвсэгт хүчний ангиудад хяналт шалгалт хийхээр боллоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХЗДХ-ийн сайд Н.Энхбаяр "Дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагч амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.
2023-11-15

Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны таамаглалыг гаргана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон салбарын удирдлагууд хөдөлмөрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, мэргэжлийн холбоод болон холбогдох байгууллагуудтай уулзаж, санал хүсэлт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэв.
2023-11-15

Барилгын техникийн дүгнэлтийг гурван тохиолдолд гаргана

Барилгын тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу барилга өмчлөгч, эзэмшигч нь барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагаар дүгнэлт гаргуулах эрхтэй. Нийслэлийн хувьд уг дүгнэлтийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага болох Хотын стандарт, хяналтын газар тодорхой заасан тохиолдлуудыг харгалзан гаргадаг.
2023-11-15

Д.Гэрэл: Анх удаа хүний эрх, жендерийн өөрийн үнэлгээг хийнэ

Монгол Улсын парламент анх удаа хүний эрх, жендерийн өөрийн үнэлгээг хийх гэж байгаатай холбогдуулан хүний эрхийн үндэсний зөвлөхөөр ажиллаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум”-ын ерөнхий зохицуулагч Д.Гэрэлээс зарим зүйлийг асууж, тодруулав.
2023-11-14