Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХЗДХ-ийн сайд Н.Энхбаяр "Дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагч амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяраас тодорхой мэдээлэл авсан. Ер нь Зэвсэгт хүчинд цэрэг амиа алдсантай холбоотойгоор 2021 онд Засгийн газраас гаргасан тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилт ямар байгааг судална. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан, ХЭҮК-ийн оролцоотой зэвсэгт хүчинд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа. Дотоодын цэрэг, Батлан хамгаалах, Хилийн цэрэг бүгд үүнд хамаатай. Өмнө нь гарсан цэрэг амиа алдсан хэргүүдэд эзэн холбогдогч нь хуулийн хариуцлага хүлээсэн. Өнгөрсөн 12-13-нд шилжих шөнө амиа алдсан цэргийн шүүхийн шинжилгээний хариу гараагүй байна" гэх мэдээллийг өглөө.