Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд тэмдэглэдэг Дэлхийн хүүхдийн өдрийг угтан Соёлын яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогч талуудын зүгээс хэвлэл мэдээлэл болон цахим орчинд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд зориулсан нийтлэл нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг чухалчлав.
Улмаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг дүгнэж цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, гарц, шийдлийн талаар хэлэлцсэн бөгөөд оролцогчдоос дэвшүүлсэн санал, дүгнэлтэд үндэслэн оролцогч талууд зөвлөмж боловсруулан өөрсдөө уриалан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.