Д.ЛАМЖАВ: Цэц, Дээд шүүх хоёрын эрх мэдлийг Үндсэн хуулиар биш, хожим ордны профессорууд салгана
Сүүлчийнхээс нь хойш би Цэцэд мэдээлэл гаргаагүй. Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны блок схемийг хийж, бас мэдээлэл буюу хүсэлт гаргасан субъектээр нь ангилан, Цэцээр шийдвэрлэсэн маргааны статистикийг тооцоолж байснаас өөрийнхийг тусгайлан тоолсонгүй. Эдгээр нь нэлээд олон жилийн өмнө хийсэн ажил. Мэдээлэл бол нэхэмжлэл, тайлбараас эхлээд олон зүйлээс бүрддэг. Нэхэмжлэл гэдгийн цаана хамгийн товчоор хэлбэл, ямар хуулийн ямар заалт Үндсэн хуулийн ь заалтыг зөрчсөн гэж мэдээлэл гаргагч үзэж байгааг ойлгодог.
2023-05-05
Т.Солонго-Уянга: Уулын хүйтэн хүрхрээнд орохдоо "Би чадахгүй нь" гээд уснаас гараад гүймээр санагдсан
"Монгол" уран сайхны кино нээлтээ хийгээд хэдхэн хонож буй хэдий ч кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, аазгайг нь хөдөлгөж, басхүү олон нийт амнаас ам дамжин ярьцгааж байна. Жүжигчин Б.Амарсайхан буюу "Холливүд" Амараа эл киног өөрөө найруулж, бас гол дүрд нь тоглосон. Номадиа пикчерс, ДДЭШ тв болон Гэр комплексын хамтын бүтээл “Монгол” кино олон улсын наадамд өрсөлдөхүйц хийцтэй болноос гадна, жүжигчдийн багийн 90 хувь нь олны танил бус гэдэг нь эрхгүй анхаарал татна. Өнгөрсөн мягмар гарагт уран бүтээлийн баг сэтгүүлчдийг урьж, “Монгол” киноны талаараа ярилцлага мэдээлэл өгөхдөө бүтээлийг 100 хувь монгол залуусын ур ухаанаар боссон гэдгийг онцолсон билээ. Тус кинонд Сэрчмаа бүсгүй дүрийг бүтээсэн Т.Солонго-Уянгатай цөөн хором ярилцлаа.
2023-05-04
О.СИЙЛЭГМАА: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг улсын төсөвт дарамт учруулахаар байна
О.СИЙЛЭГМАА: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг улсын төсөвт дарамт учруулахаар байна 1997-2020 оны хооронд гадаадад магистр, докторт суралцсан 1947 хүнээс 1800-гийнх нь мэдээллийг ил болгосон. Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах хөтөлбөрт 421 хүн хамрагдсан байтал мөн тэдний нэрийг гүйцэд оруулаагүй. Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцсан 700 гаруй хүний мэдээлэл бас байхгүй. Эдгээрийг бүрэн гүйцэд оруулахгүй байгаа нь тэнд (Боловсролын зээлийн сан) ажиллаж буй хүмүүсийн ашиг сонирхолтой холбоотой болов уу. Зээл, тэтгэлгийг давхцуулж олгохгүй гэсэн зохицуулалттай атал аль алинд нь хамрагдсан, тэр ч бүү хэл, үргэлжлүүлээд хоёр удаа зээл авчихсан 100 гаруй хүн бий. Өнгөрсөн хугацаанд олгосон зээл, тэтгэлгийн мэдээллийг ил болгосон гэх боловч ийм зөрчлүүдийг хянах боломж бүрдүүлэлгүй, заримыг нь санаатайгаар орхигдуулжээ.
2023-05-04
Гоцлоочоос дэглээч хүрэх замд
Тайзан дээр харах, сонсох дуртай уран бүтээлч гэж байдаг. Гадаад үгийг тэр чигээр хэрэглэх нь загвар болсон өнөө үед фаворит уран бүтээлч юм даа. Тийм хүмүүсийн нэгээр ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч Д.Нацагдоржийг нэрлэнэ. Тус театр өнгөрсөн гуравдугаар сард анх удаа 32 хунтайгаар “Хунт нуур”-ыг тоглоход тэрбээр Ротбард буюу санаа муут хар шувуу болохдоо хунгуудыг хуйлруулж, үзэгчдийг эзэмдэн байхад нь уулзах юм шүү хэмээн онилсон юм.
2023-05-01
Б.НАРАНГАРАВ: Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын 162 байцаагч харьяа агентлаг, аймаг, нийслэл, дүүрэгт томилогдсон
Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор ХНХЯ-ныхан барилга, зам, тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийхээр төлөвлөжээ. Мөн “Эрүүл, аюулгүй ажлын байр-Бидний суурь эрх” уриатай нэг сарын аяныг өдгөө улс даяар өрнүүлж байгаа юм. Тус яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Нарангаравтай энэ талаар ярилцлаа.
2023-04-28
Н.БЯМБАДОРЖ: Охиндоо зориулан 25 бүтээл гаргаж, интернэтэд байршууллаа
Охиндоо гурав, дөрөвхөн сартай байхаас нь хөгжим тоглож сонсгож ирсэн, хийсэн бичлэгээ олонд түгээдэг, өгөөмөр, өглөгч залууг ярилцлагад урьсан юм. Түүний нэр Н.Бямбадорж. ҮУИТ-ын үндэсний их найралд цохивор хөгжимчнөөр ажилладаг. Уулзах тухай бодож явтал чухал арга хэмжээн дээр таарав. Тэрбээр Ардын жүжигчин Ц.Батчулууны нэрэмжит, морин хуурт зориулсан жижиг хэлбэрийн бүтээлийн уралдаанд зохиол сойсноор шилдэг 14-т багтаж л дээ. “Ц.Батчулуун” сангийнхан тэр 14 бүтээлийг багтаасан ном хэвлүүлснээ хөгжмийн зохиолчдод өргөн барих үеэр залуу хөгжимчнийг бүтээн туурвих авьяастай болохыг мэдээд бүр ч олзуурхав. Тиймээс бид яриагаа энэ сэдвээс эхэлсэн юм.
2023-04-24
Ч.УЛАМ-ОРГИЛ: Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийнхээ бүтцийг өөрчлөх шаардлагатай
-Эрчим хүч бол хөгжлийн суурь болдог, стратегийн салбар. Цахилгаангүй бол бид нэг өдөр байтугай хэдхэн цаг болоход ажил, амьдралаа зохицуулахад хэцүү болсон үе. Гэтэл эл салбар өдгөө улс, нийгмийн хөгжлийн суурь бус, хөгжлийг нь чөдөрлөгч болох эрсдэлтэй гэж салбарын мэргэжилтнүүд сануулж буй. Энэ талаар та юу гэх вэ?
2023-04-17
Ж.АМИНА: Үзэгчид “Монголын тамирчин урагшлаарай” гээд урам өгч байлаа
Финланд улсын Оулу хотод өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр болсон, мөсөнд авиралтын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголоос гурван тамирчин өрсөлдсөн. Тэдний нэг нь “Улаанбаатар аялагч” клубийн тамирчин Ж.Амина. Монгол, Японы хамтарсан “Номт наран” сургуулийн 9а ангид сурдаг тэрбээр тус тэмцээний 16 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Мөн техникийн төрөлд анх удаа ур чадвараа сорьж, финалд шалгаран V байр эзэлсэн түүнтэй ярилцлаа.
2023-04-12