Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр маргааш тохионо. Уг өдрийг тохиолдуулан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаатай ярилцлаа. Зах хязгааргүй мэдээллийн урсгал дунд, техник, технологийн эрин үед Монголын сэтгүүлчдэд тулгарч байгаа сорилтууд, тэдгээрийг даван туулах арга замын талаар тэрбээр байр сууриа ийнхүү илэрхийлсэн юм.
-“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс өнгөрсөн онд 90 дүгээр байрт жагссан. Энэ нь өмнөх оныхоосоо 22 байраар ухарсан үзүүлэлт байлаа. Сэтгүүлчид ч хэвлэлийн эрх чөлөө улам хумигдсаныг алхам тутамдаа мэдрэх болсон. Судлаачийн хувьд та үүнийг хэрхэн дүгнэх вэ?
-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухрахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Тухайлбал, төр, засгийн нөлөө хамгийн хүчтэй байна. Бас редакцын хараат бус байдлыг дурдаж болно. Эзэмшигчээс хамаараад сэтгүүлч юу хүссэнээ хийж чаддаггүй гэдэг ч юм уу. Нөгөө талаас манайх маш жижигхэн зах зээлтэй атлаа хэвлэл мэдээллийн олон хэрэгсэлтэй. Тэд зах зээл дэх сурталчилгаагаа хуваан авдаг. Мөн дэлхийн технологийн хэд хэдэн том платформ манай зах зээл дэх сурталчилгаанаас хуваалцдаг болчихлоо. Ингэснээр хэвлэлүүд эдийн засгийн шахалт, дарамтад орчихсон. Ер нь манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүл зүйн гэхээсээ илүү сурталчилгааны шинжтэй, маркетингийн компаниуд шиг ажилладаг болчихлоо шүү дээ.
Нөгөө талаас манай сэтгүүлчдэд нэгдмэл чанар дутдаг. Нэгдэнэ гэдэг ойлголт байхгүй. Энэ нь монгол хүний үндсэн мөн чанартай ч холбоотой байж магадгүй. Технологи бидэнд хязгааргүй боломж өгмөгц хүн бүр нэг сайт байгуулчихсан. Сайтын тоо замбараагаа алдлаа. Нэг редакцад ажиллаж байсан гурван сэтгүүлч тусдаа нэг нэг сайттай болдог. Ингээд тэд зах зээлд оршин тогтнохын тулд санхүүжилт гэдэг маш том бэрхшээлтэй тулгарч, хэвлэлийн албад, төрийн байгууллагуудтай гэрээ байгуулах, эсвэл хэн нэгний халаасанд орохоос өөр аргагүй. Сэтгүүлчид хамтарч, нэгдэж байж л ийм байдлыг өөрчилнө.
“МОНГОЛД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БАЙНА, ГЭХДЭЭ ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ АЛГА” ГЭСЭН НЬ МАШ ОНОВЧТОЙ ДҮГНЭЛТ
-Монгол Улсардчилсан тогтолцоонд шилжиж, чөлөөт хэвлэлтэй болсноос хойших 30 гаруй жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм эрх чөлөөгүй, мэдээлэл авах нөхцөл хязгаарлагдмал орчинд ажиллаж байгаагүй гэж зарим сэтгүүлч ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Өмнө нь үнэхээр ийм байгаагүй шүү. Зөвхөн сэтгүүлчдийн биш, иргэдийн үндсэн буюу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх алсуураа хумигдаад л байгаа дүр зураг харагддаг. Ерөөсөө л дарангуйллын нийгэм рүү яваад байгаа юм шиг.
-Мэдээллийг нэг шугамаар, урсгалаар гэдэг ойлголтыг эрх баригчид цар тахлын үед бий болгосон нь өдгөө бараг жишиг тогтоочихлоо. Өөрөөр хэлбэл, тухайн үед тогтоосон хязгаарлалт, хаалттай байдал нь одоо ч бүрэн арилаагүй. Хэн нэгэн даргын зөвшөөрлөөр мэдээлэл өгдөг болсон. Дунд, доод түвшний мэргэжилтнүүд даргаасаа айгаад дуугарахаа больж байна. Үүнийг дагаад зөвхөн даргад үйлчилдэг, тэднийхээ пиарыг хийдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, албадтай болж улам данхайлаа.
-Төрийн байгууллагуудад, хувийн хэвшлийн Олон нийттэй харилцах алба нь маш хүчтэй боллоо. Хэвлэлийн албад маш том төсөвтэй, бүтэцтэй, эрх мэдэлтэй болсон нь сэтгүүл зүйн салбарыг төвөгтэй байдалд оруулчихлаа. Ийм алба байж болно. Өмнө нь ч байсан. Харин одоо өмнөхөөсөө илүү, урьд хожид байгаагүйгээр хүчтэй болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санхүүгийн хувьд оршин тогтнохын тулд хамгийн түрүүнд Олон нийттэй харилцах албаныхантай гэрээ байгуулдаг, мөнгө авдаг. Мөнгө авчихсан хүмүүс чөлөөтэй мэдээлж, дуугарахаа больж байна. “Splice media” олон улсын байгууллагаас манайд судалгаа хийгээд “Монголд хэвлэлийн эрх чөлөө байна, гэхдээ чөлөөт хэвлэл алга” гэсэн нь нөхцөл байдлыг маш оновчтой тодорхойлсон дүгнэлт гэж боддог.
-Мэдээллээ хамгийн хаалттай байлгадаг газрууд нь төрийн байгууллагууд. Татвар төлөгчдийн мөнгөөр үйлажиллагаа явуулж байгаа хэрнээ түүнийхээ зарцуулалтыг дорвитой тайлагнадаггүй. Өөрсдийн хүссэн үедээ буюу сонгууль дөхөхөөр, эсвэл тухайн мэдээлэл нь нэг их ач холбогдолгүй болсон үед л олон нийтэд өгдөг. Засгийн газрын “Шилэн” ажиллагааг ч ингэж дүгнэж болохоор байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-“Нохой хорих” арга л даа. “Та нар ил тод байгаач” гэхээр “нохой хорьж” аргалж байгаа юм. Гэтэл яг мөн чанартаа төр, засаг мэдээллээ нээлттэй болгосон уу гэвэл үгүй шүү дээ. Үүний цаана сэтгүүлч сэтгүүлчийнхээ эсрэг ажиллаад байна. Дарга нарт сэтгүүлчид зөвлөгөө өгч, одоо ийм мэдээллүүдийг гаргая, түүнийхээ дагуу тийм пиар хийгээд, гэрээтэй байгууллагуудаараа цацчихъя гэсэн л технологи. Олон улсын сэтгүүл зүйд мэдээлэл нь нийтийн баялаг гэсэн томьёолол бий. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйг нийтийн баялаг гэж үзэж байна. Нийтийн баялаг гэдэг нь бүгд тэгш хүртээмжтэйгээр авч, хүртэх ёстой зүйлийг хэлнэ. Манайд сэтгүүл зүй нийтийн баялаг болж чадсан уу гэхээр хүлээн зөвшөөрөхөд хэцүү, эрх баригчид, МАН улам л хүчтэй болчихлоо.
Жишээ нь, нэг сайтын сэтгүүлч зочид буудал руу орж лайв хийлээ. Өнөөх зочид буудлынхан Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргаад, улмаар сайт буруутай нь тогтоогдсон. Гэтэл үүний дараа тус сайтын хандалт нэмэгдлээ. Хэрэв Америкт мэдээллийн сайт ийм алдаа гаргавал шууд дампуурна. Бизнесийн байгууллагууд ийм сайттай хэзээ ч хамтарч ажиллахгүй. Гэтэл манайд эсрэгээрээ. Энэ нь хүлээн авагчдын боловсролтой шууд холбогдоно.
-Төрийн аль нэгэн байгууллагад очоод нууцад хамаарах бус, энгийн мэдээлэл хүсэхэд ихэнхдээ татгалзах нь түгээмэл. Эсвэл тэр дарга мэднэ гэх мэтээр “чулуу хөөлгөдөг” нь сэтгүүлчдэд өдөр тутам тулгардаг асуудал болчихлоо. Ийм байдлыг хэрхэн өөрчлөх вэ?
-Үүнд ямар нэгэн зохицуулалт хэрэгтэй гэхээсээ илүү төрийн байгууллагынхныг сэнхрүүлмээр, соён гэгээрүүлмээр, тэдэнд сургалт явуулмаар санагддаг даа. Мэдээллээ өгөхгүй байх, нууцлах нь чухал гэдэг харанхуй ойлголт манайд бий болчихоод байна. Уг нь ямар ч байгууллага мэдээллээ нээлттэй болгочихвол нийгэмтэй харилцахад маш хялбар. Пиар гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлавал тухайн байгууллага нийгэмтэй аятайхан ойлголцохыг, сайн харилцаа тогтоохыг л хэлнэ. Нууцалж болох мэдээллүүд байхыг үгүйсгэхгүй. Хуульчилсан нууц мэдээллүүд байдаг. Тэгвэл үүнээс бусад мэдээллээ нээлттэй болгочихвол бүх зүйл цэгцтэй, ойлгомжтой, шийдэл нь амархан байна. Гэтэл төрийн байгууллагууд дэргэдээ Олон нийттэй харилцах алба ажиллуулаад, мэдээллийг заавал зөвшөөрлөөр гаргана гэсэн бодлого баримталдаг нь маш буруу. Жишээ нь, солонгос киног 20 ангитай болгохын тулд нэг хүний хэлсэн үгийг л гаргалгүй, нууцалчихаж байна. Тэгэхээр л ээдрээтэй байдал үүсээд, 20 анги үргэлжлээд явчихаж байгаа юм. Үүнтэй адил нийслэлд өнгөрсөн өвөл давс биш, хужир цацсан гээд хүмүүс Д.Сумъяабазарыг шүүмжилж эхэлсэн. Мэдээж Засаг дарга үүний төлөө хариуцлага хүлээх нь зөв. Гэтэл завхрал доод, хурган дарга нарын түвшинд байна. Д.Сумьяабазар бүх ажлыг хийнэ гэж байхгүй, давс хариуцсан дарга бий биз дээ. Яг юу цацсан бэ, хэн буруутай вэ гэдгийг маш тодорхой мэдээлэхэд л энэ асуудал ойлгомжтой болох байсан. Гэтэл мэдээллээ нууцалснаараа өөрсдөө л төвөгтэй байдалд орж, кино шиг юм боллоо шүү дээ.
МАНАЙ УЛСЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ АМЕРИКИЙНХААС 60 ЖИЛЭЭР ХОЦОРЧ БАЙНА
-Ер нь ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш өдий хүртэлх хугацаанд манай хэвлэл мэдээллийн салбар хэр хөгжсөн юм бэ. Ямар ахиц дэвшил байна вэ?
-Монголын хэвлэлүүдийг ажиглахаар хөгжил ерөөсөө харагддаггүй. 2000 оны эхээр Америкийн “Herald-Tribune” сонины эрхлэгч эмэгтэй Монголд ирсэн юм. Манай сэтгүүл зүйн багш нар түүнтэй уулзахад “Америкийн сэтгүүл зүй 100 жилийн өмнө иймэрхүү байсан” гэж ярьж байлаа. Монголын сэтгүүл зүй 100 жилээр хоцорч байна гэсэн үг. Миний хувьд үүнийг арай өөдрөгөөр буюу Монголын сэтгүүл зүй Америкийнхаас 60 жилээр хоцорч байна гэж хардаг. Энэ бол хэн нэгний үгийг дагаад байгаа хэрэг биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаа, агуулга зэргийг ажиглахад тийм л бодол төрдөг. 1990-ээд оны хэвлэлүүд агуулгын хувьд маш марзан байсан гэж хэлье л дээ. Гал гаргадаг Өнөрмаа, Ромбу гарагтай холбоо тогтоодог хүн гэх мэтийг хэвлэлүүд мэдээлдэг байв. Жишээлбэл, 60 настай эмэгтэй тухайн үед сайхан хөхтэй хүүхний “Мисс бюст” тэмцээнд оруулахгүй байна гэж хэвлэлүүдэд ярилцлага өгч, сенсац тарьж байсан. Тэгвэл Монголын хэвлэлүүдэд өнөөдөр, 30 жилийн дараа ахиц гарсан юм уу гээд ажиглахад хөгжсөн зүйл тун ховор. Манайхан саяхан л бурхнаар бөөлждөг эмэгтэй, дэлхий сүйрнэ гэх мэтийг мэдээлсэн шүү дээ. Фэн шүйгийн эмэгтэй “Та хоёр гэрлэ”, эсвэл “Гэрлэж болохгүй” гээд өнөөдөр ч Монголын телевизүүдээр яриад сууж байна. Түүнчлэн хэвлэлээр сурталчилж байгаа бүтээгдэхүүнүүдийг харвал манайд анагаахын шинжлэх ухаан бараг хэрэггүй болчихсон юм шиг санагдахаар. Зөвхөн сэтгүүл зүй ч биш, бусад салбар ч иймэрхүү хоцронгуй байгаа. Бид нэг талаас өсөлтийн бэрхшээлийг туулаад байна уу гэж бодмоор юм шиг. Гэтэл нөгөө талаасаа технологийн хэрэглээгээрээ бид дэлхийтэй хөл нийлүүлж яваа.
Сэтгүүлчдийн нэр хүнд муу байгаагийн бас нэг шалтгаан нь энэ. Жишээ нь, шүүх шийдээгүй байхад энэ алуурчин гээд хүний зураг нийтэлдэг, эсвэл энэ сайн улстөрч гэх мэт дүгнэлт хийдэг нь зохисгүй. Олон нийтэд сэтгүүлчийн үг үнэ цэнтэй байдаг. Ийм үнэ цэнтэй хүн атлаа хэн нэгнийг гүтгэж, харлуулж, эсвэл худал магтаж болохгүй. Өнөөдөр чамд жаахан ашиг олдох ч цаана нь чиний, нийт сэтгүүлчийн нэр хүнд унаж байгааг ойлгох нь чухал. Үүнийг л сэтгүүлчийн ёс зүй гээд байгаа юм.
-Одоогийн хүндрэл бэрхшээлээсээ бид хэрхэн гарах вэ. Гарц, гаргалгаа танд харагдаж байна уу?
-Судлаачийн байр сууриас харвал хувь сэтгүүлчид чадлаараа л ажиллаж байна. Технологийн сорилтуудаас шалтгаалаад сэтгүүл зүй хамгийн хэцүү үедээ явж байгаа. Хүн бүр өөрийгөө сэтгүүлч юм шиг боддог, сэтгүүл зүйн салбарыг үл тоодог болчихлоо. Хэвлэл мэдээлэлд итгэгчдийн тоо улам буурсан. Олон улсын судлаачид “Сэтгүүлчид өмнө нь байгаагүйгээрээ сайн ажиллаж буй” гэж дүгнэсэн. Монголын сэтгүүлчдийг ажиглахад надад ч яг тийм дүр төрх харагддаг. Уг нь чадлаараа л ажиллаж байна. Даанч салбарын орчин нөхцөл нь тааруу. Нөгөө талаас манай сэтгүүлчдэд нэгдмэл чанар дутдаг. Нэгдэнэ гэдэг ойлголт байхгүй. Энэ нь монгол хүний үндсэн мөн чанартай ч холбоотой байж магадгүй. Технологи бидэнд хязгааргүй боломж өгмөгц хүн бүр нэг сайт байгуулчихсан. Сайтын тоо замбараагаа алдлаа. Нэг редакцад ажиллаж байсан гурван сэтгүүлч тусдаа нэг нэг сайттай болдог. Ингээд тэд зах зээлд оршин тогтнохын тулд санхүүжилт гэдэг маш том бэрхшээлтэй тулгарч, хэвлэлийн албад, төрийн байгууллагуудтай гэрээ байгуулах, эсвэл хэн нэгний халаасанд орохоос өөр аргагүй. Сэтгүүлчид хамтарч, нэгдэж байж л ийм байдлыг өөрчилнө. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн зөвлөл гэх мэт байгууллага сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ нэгтгээд, мэргэжил, салбарынхаа нэр хүндийг өсгөх кампанит ажил хийгээсэй гэж боддог. Хамтрал хүчийг бий болгодог. Одоо бол бид хүчгүйдчихсэн. Хүчгүйдсэн учраас хэн нэгэн нь хэвлэлийг халаасандаа оруулахад маш амархан байгаа юм.
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, телевизийн, сонины, сайтын холбоо, Хэвлэлийн зөвлөл гэсэн салбарын олон байгууллага уг нь бий. Гэтэл тэд мартагдахгүй байх зорилгоор, цаг аргацаасан маягаар л ажиллаж ирлээ. Тэдгээр байгууллага яг ямар кампанит ажил хийвэл оновчтой бол?
-Тэд утгагүй, хэрэггүй хурал, уулзалтууд л хийдэг. Тэр нь ямар ч үр дүнд хүрдэггүй. Хөндлөнгөөс харахад тэр уулзалт, хуралд нь оролцдог хэдхэн хүн л бий. Тэгэхээр салбарт яаж ахиц гаргах юм бэ. Үүнийг өөрчлөхийн тулд сэтгүүлчид тэмц, оролцоогоо сайжруул. Сэтгүүлч бол тэмцэгчийн л хийдэг ажил. Ямар ч зүйлээс хойш суух нь буруу хандлага. Тиймээс өөрсдөө оролцож байж л энэ бүхнийг өөрчилнө.
САЛБАРЫНХАА НЭР ХҮНДИЙГ ӨСГӨХ СӨН ГЭЖ БОДДОГ
-Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн салбарын хэмжээнд хүний нөөцийн хомсдол нүүрлээд байна. Уг нь их, дээд сургуулиудад сэтгүүлчдийг бэлтгээд байдаг. Гэтэл ажлын байранд ирэх нь ховордлоо.
-Яг одоо тулгараад буй асуудал нь энэ. Сэтгүүлчийн ангийн оюутнууд мэргэжлээрээ ажилладаггүй, ажиллах дургүй, салбараа сольдог, дундаас нь орхидог боллоо. Ийм байдал нь яалт ч үгүй анхаарал татаад эхлэнгүүт судалж үзтэл дэлхий нийтэд сэтгүүл зүйгээр суралцагчдын тоо бага зэрэг буурах хандлагатай байснаа өнгөрсөн жилээс эргээд өсөж байна. Тэгвэл манайд яг одоо буюу 2023 онд сэтгүүл зүйгээр сурч байгаа оюутнуудын тоог 4-5 жилийн өмнөхтэй харьцуулахад 60 хувиар буурчихсан. Энэ бол маш том өөрчлөлт биз дээ. Улсын хэмжээнд сэтгүүл зүйгээр 2000 оюутан сурдаг байсан бол одоо 700-800 болоод байна шүү дээ.
-Төгсөгчид голчлон хаана ажиллахыг илүүд үздэг вэ. Сэтгүүлзүйн салбарыг сонирхохгүй, сонгохгүй болсон нь ямар шалтгаантай юм бол?
-Оюутнуудаас “Сургуулиа төгсөөд сэтгүүлчээр ажиллах уу” гэж асуулаа. “Ажиллахгүй” гэснээс нь яагаад ийм шийдвэр гаргасныг нь асуухад ажлын ачаалал их, салбарын нэр хүнд муу, цалин бага, ажлын нөхцөл тааруу гэдэг. Сэтгүүлчид мэдлэг боловсрол тааруу, ур чадвар муутай гэх мэтээр салбарын үнэлэмж буурчихлаа. Тиймээс би салбарынхаа нэр хүндийг өсгөх сөн гэж боддог юм. Тэгвэл сэтгүүлчээр суралцагчдын болон ажиллагсдын тоо нэмэгдэнэ шүү дээ. Гэхдээ үүнийг ганц багш яриад байх биш, өмнө нь хэлснээр салбарынхан нэгдэж, кампанит ажил явуулах нь зүйтэй.
Манай сургуулийг сэтгүүлчээр төгсөгчдийн хувьд голчлон маркетингийн ажил руу хөрвөж байна. Жишээ нь, том компани, бизнесийн байгууллагуудын маркетингийн албанд ажиллахыг илүүд үзэх болж. Яагаад гэвэл тэнд ажлын цаг нь тодорхой, тогтмол, цалин өндөр, нэр хүндтэй. Өнөө үед контент маркетинг, реклам сурталчилгааны шинэ хэлбэрүүд бий болчихлоо. Тэрийг нь манай сэтгүүлчид хийж чадаж байна. Төгсөгчид ийм маягаар мэргэжлээрээ ажиллахгүй байгаа нь салбарын хэмжээний асуудал, түгшүүр болчихлоо шүү дээ. Гэхдээ энд залруулж хэлмээр нэг зүйл байгаа нь, дээрх бэрхшээл нь зөвхөн манай салбарт тулгараад буй хэрэг биш. Улсын хэмжээнд сэтгүүл зүйгээр 200 оюутан төгслөө гэхэд бүгдээрээ сэтгүүлчээр ажиллах ёстой гэж манайхан буруу ойлгоод байдаг. Гэтэл аль ч салбарт бүх төгсөгч мэргэжлээрээ ажилладаггүй. Эмч, сувилагч, багшийн анги төгссөн хүүхдүүд ч ялгаагүй. Ер нь аль ч салбарын төгсөгчдийн 70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байвал хангалттай.
СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙ ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮЖИЛ, БОЛОВСРОЛООС ХАМААРДГИЙГ МАШ САЙН ОЙЛГОСОН
-Хэвлэлийн эрх чөлөө улам хумигдсанд сэтгүүлчийн ёс зүйн асуудлууд нөлөөлсөн үү. Сэтгүүлчид хүний эрхийн мэдрэмжтэй байж, ёс зүйн хэм хэмжээгээ баримтлах ёстой. Гэтэл аль нэг байгууллага, аж ахуйн нэгж рүү шууд дайрч ордог, шууд бичлэг хийдэг сэтгүүлч нэртэй сайн дурынхны арми бий болчихлоо.
-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Өмнө нь хэлснээр Монголын сэтгүүл зүй Америкийнхаас 60 жилийн ард яваа нь сэтгүүлчдийн хийж байгаа үйлдлүүдээс илүүтэй харагддаг. Жишээ нь, нэг сайтын сэтгүүлч зочид буудал руу орж лайв хийлээ. Өнөөх зочид буудлынхан Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргаад, улмаар сайт буруутай нь тогтоогдсон. Гэтэл үүний дараа тус сайтын хандалт нэмэгдлээ. Хэрэв Америкт мэдээллийн сайт ийм алдаа гаргавал шууд дампуурна. Бизнесийн байгууллагууд ийм сайттай хэзээ ч хамтарч ажиллахгүй. Гэтэл манайд эсрэгээрээ. Энэ нь хүлээн авагчдын боловсролтой шууд холбогдоно. Оюутнуудтай 30 жил ажиллаж, сэтгүүлчийн ёс зүйн талаар судалж, энэ хичээлийг заалаа. Уг туршлагынхаа үр дүнд сэтгүүлчийн ёс зүй гэр бүлийн хүмүүжил, боловсролоос хамаардгийг маш сайн ойлгосон. Бид мянган удаа ёс зүй яриад, хичээл заасан ч тэр хүний суурь буруу тавигдчихсан бол нэмэргүй. Ялангуяа суурь боловсрол маш чухал юм байна. Төгссөн сургууль бас чухал. Жишээ нь, МУИС, ХУИС, МУБИС төгссөн сэтгүүлч ёс зүйн алдаа гаргаад, зочид буудал руу дайрч ороод, лайв хийнэ гэж бодохгүй байна. “Манай төгсөгчид миний чихийг халууцуулдаггүй” гэж би хэлдэг юм. Нөгөө талаар сайн оюутан төгсгөөд явуултал ажлын байранд очоод эвдрэх тохиолдол ч бий. Тухайн байгууллагын соёлд уусчихдаг.
-Манайд иргэдийн олонх нь мэдээлэлд шүүлтүүртэй хандах дадалд суралцаагүй, сонссон, харсан болгондоо итгэдэг. Мэргэжлийн сэтгүүлчийн ажил, сошиалын лайв хоёрыг ялгаж салгахгүй байна. Тэгэхээр бид хэрсүү уншигчдыг хэрхэн бий болгох вэ. Үүнд хэр их хугацаа шаардлагатай бол?
-Хэвлэл мэдээллийн боловсролыг хүүхдүүдэд багаас нь олгох л чухал. Америкийн дунд сургуулиудад хэвлэл мэдээллийн боловсролын хичээл заадаг юм билээ. Энэ нь мэдээлэлд шүүлтүүртэй хандах тухай ойлголт. Жишээ нь, тэмбүү өвчний талаар мэдээлэл авах бол ийм гурван сайтыг л баталгаатай гэж үзнэ, бусад нь эргэлзээтэй, эсвэл баталгаагүй мэдээлэл гээд ангилчихсан байдаг. Хүүхдүүдийг багаас нь ингэж сургаж байна. Бид бас ийм жишиг нэвтрүүлэх шаардлагатай. Хэдэн жилийн өмнө сэтгүүл зүйгээр суралцаж буй оюутнуудын дунд хэвлэл мэдээллийн боловсролын судалгаа хийж үзсэн юм. Уг нь сэтгүүл зүйгээр суралцагчид мэдээллийн боловсрол сайтай байх ёстой. Гэтэл “Энэ мэдээллийг хаанаас авсан бэ” гэхээр оюутнууд “Гүүгл”-ээс гэх жишээтэй. Ерөөсөө боловсролын түвшин тааруу гэж дүгнэсэн. Курс ахих тусам мэдээллийн боловсрол нь жаахан сайжирч байлаа. Аливаа нийгэм, салбарын хөгжлийн түлхүүр нь боловсрол л байдаг. Яагаад хэвлэл мэдээллийн боловсрол гэдэг зүйлийг яриад байна гэхээр нийгэмд хуурамч мэдээлэл маш их түгж байна. Сэтгүүл зүйн бүх цаг үеийн түүхэнд хуурамч мэдээлэл байсаар ирсэн. Гэхдээ одоо үеийнх шиг ийм их дэлгэрээгүй юм. Хуурамч мэдээлэл ихээр тархах нөхцөлийг технологи хурдасгасан. Тиймээс сэтгүүл зүй судлаачдын хамгийн их санаа зовдог зүйл нь хуурамч мэдээллийг цэгцлэх юм. Үүний тулд мэдээллийн боловсролыг яалт ч үгүй ярих шаардлагатай. Баталгаатай мэдээлэл ямар чухал вэ гэдгийг “Ковид”-ын үед дэлхий нийтээрээ маш сайн ойлголоо шүү дээ.
-Сэтгүүлчдийн дунд нийгмийн сүлжээнд биеэ зөв авч явах соёлын талаар ярих зайлшгүй шаардлагатай болсон нь зарим жишээнээс харагддаг. Техник, технологийн хөгжлийг дагаад бид нийгмийн сүлжээнээс ангид ажиллах боломжгүй. Ийм тохиолдолд хэрхэн ажиллах, ялангуяа сошиалд биеэ яаж зөв авч явах вэ?
-Хэрэглэгчид сошиал медиа руу нүүчихлээ. Үүнийг сэтгүүлчид дагахаас өөр аргагүй. Сэтгүүл зүй маш хурдан хувьсаж байна. Түүнтэй хөл нийлүүлж, хөгжихөөс өөр сонголт байхгүй. Сэтгүүлчдийн өмнө дахиад нэг шинэ сорилт тулгарсан нь сошиал медиад биеэ зөв авч явах юм. “Өмнө нь сэтгүүлчид сайн бичигч л байсан. Тэгвэл одоо сайн бичигчээс контент үйлдвэрлэгч рүү шилжиж байна. Контентоо сайн үйлдвэрлээд, түүнийгээ борлуулах чадварт сэтгүүлчид суралцах хэрэгтэй” гэж олон улсын судлаачид үзэх болсон. Ерөөсөө сэтгүүлч нь инфлүүнсерийн дайтай байх ёстой гэж байна л даа. Сэтгүүлчид өөрийгөө брэнд болгох, брэнд үүсгэх шаардлагатай болсон гэсэн үг. Хамгийн гол нь брэндийг зөв үүсгэх хэрэгтэй. Гэтэл манай сэтгүүлчид сошиалд биеэ зөв авч явж чаддаггүй. Сэтгүүлчдийн нэр хүнд муу байгаагийн бас нэг шалтгаан нь энэ. Жишээ нь, шүүх шийдээгүй байхад энэ алуурчин гээд хүний зураг нийтэлдэг, эсвэл энэ сайн улстөрч гэх мэт дүгнэлт хийдэг нь зохисгүй. Олон нийтэд сэтгүүлчийн үг үнэ цэнтэй байдаг. Ийм үнэ цэнтэй хүн атлаа хэн нэгнийг гүтгэж, харлуулж, эсвэл худал магтаж болохгүй. Өнөөдөр чамд жаахан ашиг олдох ч цаана нь чиний, нийт сэтгүүлчийн нэр хүнд унаж байгааг ойлгох нь чухал. Үүнийг л сэтгүүлчийн ёс зүй гээд байгаа юм.