...Үүнд хариулах гэхээр онгирсон болчих гээд байх юм. Би эм ууж үзээгүй гэхэд бараг болно. Залуу байхад ханиад зэрэг хөнгөн өвчин тусаж л байлаа. Тийм үед толгойны болон ханиадны эм ууж үзсэн. Түүнээс өөр эм ууж байгаагүй ээ. Тамирчин болсноос хойш ханиад хүрсэн ч гүйж хөлсөө гаргаад л эдгээчихдэг болсон доо. Одоо надад эм уух шаардлага байхгүй. Эрүүл мэндийн хувьд хараа жаахан муудаж эхэлж байна. Аргагүй өтөлснийх биз. 90 нас хүрч байгаа хүн чинь муудалгүй л яах вэ гэж бодож сууна. Гэхдээ харааны шил байнга зүүхгүй. Зөвхөн сонин, ном зэрэг жижиг үсэгтэй зүйл уншихдаа л хэрэглэдэг. Сонсгол бол дажгүй ээ...
Хөнгөн атлетикийн тамирчин Ц.Раднаа өдгөө 89 настай. Тэрбээр энэ сард Азийн мастеруудын наадамд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. 2019 онд 85 настайдаа мастеруудын ДАШТ-д анх удаа өрсөлдөхдөө гурван зайд алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаснаар нь түүнийг олон нийт андахгүй. Жил гаруйн өмнө Гавьяат тамирчин цол хүртсэн түүний амжилтын нууц, ялангуяа эрүүл саруул аж төрдөг амьдралын хэв маягийнх нь талаар ярилцлаа.
-Хэдхэн хоногийн дараа та Азийн наадамд өрсөлдөнө. Бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Өөрөө өөрийнхөө бэлтгэлийг хангаж байна даа. Өглөө 3-4 километр зайд гүйчихээд, өдөр хоолоо идэж, жаахан амардаг. Үдээс хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ойрын зайн гүйлтийн бэлтгэл хийж байна. Гүйлтийн 60, 100, 200 метрийн зайг тус бүр 10 удаа давтан туулдаг. Энэ нь 2-3 цагийн бэлтгэл болдог юм. Ингээд л нэг өдрийн норматив гүйцэж байгаа нь тэр.
...Нэмэлт тэжээл гэхээр зүйл хэрэглэдэггүй ээ. Эмийн ургамал бол хэрэглэнэ. Жишээ нь, барагшун хэрэглэдэг. Алтай Таван богдын хамгийн өндөрлөгт ургадаг эд. Уулын оргилд мөснөөс дүүжлээстэй байдаг юм билээ. Би өөрөө очиж авч байлаа. Монгол малын мах шим шүлт сайтай, чанартай. Тиймээс малын гаралтай бүтээгдэхүүнээ хэрэглэдэг...
-Тэмцээн угтаад ингэж бэлтгэдэг үү. Эсвэл байнгын бэлтгэлтэй байдаг уу?
-Байнгын бэлтгэлтэй байдаг гэхэд болно. 2019 онд Польш улсад болсон ДАШТ-д оролцсоноос хойш өвөл ч, зун ч тасралтгүй бэлтгэл хийлээ. Зарим хүн хүйтнээс айгаад өвөл амарчихдаг юм. Би бол амардаггүй. Өвөл өмсдөг, бэлтгэлийн тусгай хувцас бий. Түүнийгээ өмсөөд л голын мөсөн дээгүүр гүйнэ шүү дээ. Удаан хугацаанд ингэж тасралтгүй хичээсэн учраас бэлтгэл маш сайн хангагдсан гэж бодож байна.
ХӨДӨЛГӨӨН БАГАТАЙ ХҮН БАЙГАЛИЙН БЭРХШЭЭЛД АМАРХАН ЯЛАГДАНА
-Та өмнө нь дэлхийн аварга болж байсан. Тэгэхээр энэ удаад тивийн аварга болох зорилт тавьж буй байх, тийм үү?
-Би Азийн наадамд анх удаа оролцох гэж байгаа юм. Тиймээс алтан медаль хүртэхийн төлөө өрсөлдөнө. 100, 200, 400 метрийн гүйлт, гурвын харайлт, халхлалттай гүйлт гэсэн таван төрөлд өрсөлддөг. Манайхаас олон тамирчин явбал буухиа тэмцээнд бас оролцох байх. 2019 онд ДАШТ-ээс гадна олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцсон шүү дээ. Польшид зохион байгуулсан ДАШТ, бас Австралид болсон олон улсын тэмцээнд тогтоосон дээд амжилтаа би энэ удаад эвдэж чадахгүй биз. Нас жаахан нэмэгдчихлээ. Уулыг цас, эрийг нас гэж үг бий. Тэрхүү жамаар хурд, хүч өмнөхөөсөө жаахан буурсан юм шиг санагдаж байна.
-Гадаадын олон оронд тэмцээнд оролцохдоо бусад орны тамирчдын бие мах бодын онцлогийг анзаарч, судалж байв уу. Тэдэнтэй харьцуулахад монгол хүн ямар онцлог, давуу талуудтай вэ?
-Хүн хүний бие махбод өөр байлгүй яах вэ. Монгол хүн намхан, хурд сайтай. Харин гадаадын өрсөлдөгчдөө харахад өндөр, чац урт байдаг. Энэ давуу талаараа тэмцээнд түрүүлэх нь ч бий. Би хоёр алхаж байхад тэд нэг алхаад л барианд орох жишээтэй. Үүнээс гадна нас чацуу ч надаас залуу юм шиг л харагддаг. Ялангуяа япон, америк хүмүүс арай залуу харагддаг юм. Гэхдээ намайг бодвол жаахан бөгтөр. Миний хувьд бие цэх, шүд эрүүл, бүрэн бүтэн. Хөл, гар минь эгц учраас гүйх хурд, техникийн хувьд өрсөлдөгчөөсөө арай илүү.
...Чөлөөт цаг гэхээр хугацаа ер нь бага. Ихэвчлэн бэлтгэлдээ цагаа зарцуулдаг. Өдөр өнжилгүй бэлтгэл хийсээр бие ч дасчихаж. Нэг хоног өнжихөд л ядардаг шүү. Харин бэлтгэлээ хийхээр бие хөнгөрөөд, сэвхийгээд л явчихдаг юм. Тиймээс бэлтгэлээ тасалдаггүй...
-Манайд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар богино байгаа. Харин та эрэгтэйчүүд ч эрүүл саруул байж урт наслах боломжтойг харуулж яваа. Үүнд юу хамгийних нөлөөлсөн бэ. Ер нь юу хүнийг урт наслуулдаг юм бол?
-Нэгдүгээрт, хөдөлгөөн, хоёрдугаарт, хэрэглэж байгаа зүйл л гэж тодорхойлно. Жишээлбэл, архи ууж, тамхи татвал хүний бие хэзээ ч сайн байхгүй. Надтай нас чацуу ч архи уудаг, тамхи татдаг хүмүүс илүү хөгшин харагддаг. Түүнчлэн муу зуршилгүй ч хөдөлгөөний дутагдалтай бол биеийн байдал нь тааруу байна. Тодруулбал, муу зуршилгүй, идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөж, эрүүл саруул яваа хүн олон бий. Гэхдээ тэдний хурд, хүч нь бага байдаг юм билээ. Миний хувьд байнгын дасгал хөдөлгөөн хийдгийнхээ ачаар өдий зэрэгтэй яваа. Ялангуяа өвөл, зунгүй дасгал хөдөлгөөн хийдгийн ач. Түүнээс биш зүгээр хэвтсэн бол ийм хэмжээнд байхгүй. Гэхдээ энд монгол хүний нэг онцлогийг дурдахгүй өнгөрч болохгүй. Манай орон эрс тэс уур амьсгалтай, салхи шуурга ихтэй, бас хүйтэн. Ийм хатуу ширүүн уур амьсгалд монгол хүний бие бялдар дасан зохицох гэж маш их эрч хүч зарцуулдаг. Үүнээс шалтгаалан зарим орны иргэдээс арай эрт өтөлдөг юм болов уу гэж боддог. Ерөөсөө орчин нөхцөл, байгаль, цаг уур хүний оюун санаанд, бие махбодод ч нөлөөлдөг гэж хэлэх гээд байна л даа. Би Японд хэд хэдэн удаа очиж байлаа. Ийм сайхан агаартай, уур амьсгал, орчин нөхцөлтэй газарт амьдардаг хүмүүс урт наслахгүй яах вэ гэсэн бодол тэнд очих бүрт төрдөг шүү. Хөдөлгөөн багатай хүн байгалийн бэрхшээлд амархан ялагдана. Харин хөдөлгөөн сайтай байвал байгалийн хүчин зүйлд дасан зохицож чадна.
...Өнгөрсөн хугацаанд ДАШТ-ээс гадна УАШТ, спартакиад зэрэг олон тэмцээнд өрсөлдөж байлаа. Залуу байхад хурдан, сайн өрсөлдөгч олон байв. Гэхдээ манайхнаас дэлхийн хэмжээнд гарсан нь үгүй. Харин би л өтөлсөн хойноо хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа дэлхийн аварга боллоо. Энэ төрлийг сонгосон шалтгаан нь миний биеийн онцлогтой холбоотой. Жишээ нь, бөх барилдахад, штанг өргөхөд миний бие тэнцэхгүй. Хөнгөн хүн шүү дээ, би...
-Монголчууд нүүдэлчин байснаа өдгөө суурин амьдралд шилжээд хөдөлгөөн багатай болсон. Энэ нь өмнөхөөсөө урт наслахад нөлөөлж байгаа болов уу. Та юу гэж бодож байна вэ?
-Би үүнийг дүгнэж мэдэхгүй юм. Яагаад гэвэл хэдийгээр хүмүүсийн амьдралын хэв маяг жаахан өөрчлөгдсөн ч Монголын хатуу ширүүн уур амьсгал, цаг агаар нь хэвээрээ л байгаа. Ер нь биеэ нөөгөөд, гэртээ хэвтээд байвал сайжрахгүй, дордох тийшээ л хандана.
-Танай гэр бүлийнхэн бүгд тамирчингэсэн байх аа?
-Гэр бүлийн хүн минь тамирчин байгаагүй юм. Намын ажилтай, насаараа ширээний ард суусан хүн байлаа. Манайх 10 хүүхэдтэй. Бүгд спортын дасгалжуулагч мэргэжилтэй. Том хүү Украинд Биеийн тамирын дээд сургууль төгсөж, Монголдоо ирээд усан спортын чиглэлээр ажиллаж байсан юм. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш уул уурхайн салбарт ажиллах болсон. Дүү нар нь бүгд Биеийн тамирын дээд сургууль төгссөн, дасгалжуулагч мэргэжилтэй. Бас л зах зээлд шилжсэнээс хойш дасгалжуулагчийн ажлаа орхисон. Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн цалин ямар бага билээ дээ. Тэрийгээ голоод л уул уурхайн ажил эрхлээд явцгаасан. Одоо голдуу Хэнтий аймгийн орчимд ажиллаж, амьдарч байна. Ер нь бүгд спортоос хөндийрлөө. Гэр бүлийнхнээсээ би л ганцаараа спортоо орхиогүй, өвгөн болсон хойноо ч хичээллэсээр байгаа.
...Цаашдын хүсэл мөрөөдөл гэвэл олон л зүйл бий. Түүнээсээ нэгийг нь хэлье. 90 нас хүрэхээрээ би арай зав чөлөөтэй болох юм шиг байна. Тэгэхээрээ амьдралынхаа түүхийг бичих бодолтой. Толгой дотор олон зүйл бий, бас бичиж тэмдэглэсэн нь ч цөөнгүй. Тэдгээрийгээ эргүүлж тойруулж хараад л бичнэ дээ. Тамирчныхаа хувьд 90 настайдаа, 95-тайдаа мастеруудын ДАШТ-д дахиад өрсөлдөнө. 100 насны ангилал байвал бас оролцоно. Ер нь хэзээд л гүйж байхыг хүсдэг...
ЮУ ИДЭХЭЭС ИЛҮҮ ЯАЖ ШИНГЭЭХ НЬ Л ЧУХАЛ ГЭЖ БОДДОГ
-Таны амьдралын хэмнэлийн талаар тодруулъя. Өглөө хэдэн цагт босох, орой хэдийд унтах, хэзээ хоол идэх гэх мэтийн нарийн дэглэм баримталдагуу. Сүүлийн үед зөв хооллолтын талаарх үмүүс нэлээд ярьдаг болсон. Та хооллолтдоо хэрхэн анхаардаг вэ. Зарим тамирчин нарийн дэглэм баримтлаад, дуртай хоолоо идэж чаддаггүй гэж ярьдаг.
-Дэглэм баримтлалгүй яах вэ. 05.00-06.00 цагт дасгал хийдэг болохоор түүнээсээ өмнө босдог. Өглөөний цэнгэг, цэвэр агаарт гүйх нь хүний бие бялдарт сайнаар нөлөөлнө. Ялангуяа амьсгалын эрхтэн тогтолцоо, уушги, зүрхэнд сайн нөлөөтэй. Хоол хүнсний хувьд 18.00 цагаас хойш иддэггүй. Түүнээс өмнө бол бууз, хуушуур, мах, шөл гээд юуг ч иднэ. Ялангуяа мах идэх дуртай. Малын өвчүү, сүүл гэхэд л цэвэр уураг шүү дээ. Ер нь хоол голж шилээд байдаггүй, хүссэнээ л иддэг. Нэг жишээ хэлэхэд, малын дотор гэдсийг ч ялгаж шилэх зүйлгүй иднэ. Харин тэмцээнд оролцох үеэрээ өөх тостой хоолоо багасгадаг. Ер нь хүн юу идэхээс илүү яаж шингээх нь л чухал гэж боддог юм. Миний хувьд гүйгээд л хоолоо шингээчихдэг. Эрүүл саруул байдгийн минь гол нууц энэ л байх. Гэтэл бусад хүн ууж, идчихээд л амаръя гээд налайгаад хэвтчихдэг. Тэгэхээр л биеэ хүндрүүлж, өвчлүүлнэ.
-Тамирчин хүний хувьд янз бүрийн нэмэлт тэжээл хэрэглэдэгүү. Ялангуяа уламжлалт эмийн ургамлуудаасаа хэрэглэдэг болов уу?
-Нэмэлт тэжээл гэхээр зүйл хэрэглэдэггүй ээ. Эмийн ургамал бол хэрэглэнэ. Жишээ нь, барагшун хэрэглэдэг. Алтай Таван богдын хамгийн өндөрлөгт ургадаг эд. Уулын оргилд мөснөөс дүүжлээстэй байдаг юм билээ. Би өөрөө очиж авч байлаа. Монгол малын мах шим шүлт сайтай, чанартай. Тиймээс малын гаралтай бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Монгол орон далайн түвшнээс 2000 гаруй метрийн өндөрлөгт оршдог. Ийм өндөрлөгт оршдог, эрс тэс уур амьсгалд дасан зохицож, байгалийн шалгарлаар ургасан ургамал маш чанартай, газрын хөрсний хамаг шим тэжээлийг агуулдаг юм байна. Тэгэхээр түүнийг идсэн малын мах нь ч чанартай байна шүү дээ.
-Танд чөлөөт цаг хэрих гардаг вэ. Чөлөөт цагаараа юу хийдэг бол?
-Чөлөөт цаг гэхээр хугацаа ер нь бага. Ихэвчлэн бэлтгэлдээ цагаа зарцуулдаг. Өдөр өнжилгүй бэлтгэл хийсээр бие ч дасчихаж. Нэг хоног өнжихөд л ядардаг шүү. Харин бэлтгэлээ хийхээр бие хөнгөрөөд, сэвхийгээд л явчихдаг юм. Тиймээс бэлтгэлээ тасалдаггүй.
-Хэзээнээс хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн бэ. Энэ төрлийг сонгосон шалтгаан юу байв?
-1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш л спорттой амьдралаа холбосон. 1966 онд сургуулиа төгсөөд хөнгөн атлетикаар мэргэжлийн түвшинд хичээллэх болсон юм. Тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр хичээллэсээр өдий хүрлээ. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй болсон учраас өөрөө өөрийгөө дасгалжуулсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд ДАШТ-ээс гадна УАШТ, спартакиад зэрэг олон тэмцээнд өрсөлдөж байлаа. Залуу байхад хурдан, сайн өрсөлдөгч олон байв. Гэхдээ манайхнаас дэлхийн хэмжээнд гарсан нь үгүй. Харин би л өтөлсөн хойноо хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа дэлхийн аварга боллоо. Энэ төрлийг сонгосон шалтгаан нь миний биеийн онцлогтой холбоотой. Жишээ нь, бөх барилдахад, штанг өргөхөд миний бие тэнцэхгүй. Хөнгөн хүн шүү дээ, би.
БИ ЭМ УУЖ ҮЗЭЭГҮЙ ГЭХЭД БОЛНО
-Та хэдэн настай хүнийг хөгширсөн гэж хэлэх вэ?
-40-50 настай хүнийг залуу гэж боддог. 60-аас дээш настай бол аргагүй хөгширнө. Яах аргагүй бие махбод болон оюун санааны хувьд хөгшрөөд ирдэг нь анзаарагддаг.
-Насжилттай холбоотойгоор хүний биед эрүүл мэндийн янз бүрийн асуудлууд тулгардаг. Хараа, сонсгол муудах, даралт ихсэх гэх мэтээр. Таныг харахаар энэ мэтийг үгүйсгээд ч байх шиг. Ялангуяа манайд настай хүмүүс эмнэлэг, эмийн сангаас салдаггүй шүү дээ.
-Үүнд хариулах гэхээр онгирсон болчих гээд байх юм. Би эм ууж үзээгүй гэхэд бараг болно. Залуу байхад ханиад зэрэг хөнгөн өвчин тусаж л байлаа. Тийм үед толгойны болон ханиадны эм ууж үзсэн. Түүнээс өөр эм ууж байгаагүй ээ. Тамирчин болсноос хойш ханиад хүрсэн ч гүйж хөлсөө гаргаад л эдгээчихдэг болсон доо. Одоо надад эм уух шаардлага байхгүй. Эрүүл мэндийн хувьд хараа жаахан муудаж эхэлж байна. Аргагүй өтөлснийх биз. 90 нас хүрч байгаа хүн чинь муудалгүй л яах вэ гэж бодож сууна. Гэхдээ харааны шил байнга зүүхгүй. Зөвхөн сонин, ном зэрэг жижиг үсэгтэй зүйл уншихдаа л хэрэглэдэг. Сонсгол бол дажгүй ээ.
...Олимп “Ковид”-оос болж сүүлийн жилүүдэд тасалдаад, 2028 онд зохион байгуулна гэж сонссон. Залуучуудын олимп дөрвөн жилд нэг удаа болдог шүү дээ. Түүн шиг 100 хүртэлх насны хүмүүсийн олимп болдог юм. Дэлхий дахинд хүмүүсийн эрүүл мэндийг дэмжихэд маш их анхаарч байна. Тиймээс ахмадуудын олимп зохион байгуулдаг. Тэгэхээр олимпод л өрсөлдөж үзэх зорилготой...
-Та нийслэлд багагүй хугацаанд амьдарч байна. Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалдаг туршлагаасаа хуваалцана уу?
-1998 оноос хотод суурьшсан. Үе үе хөдөө гардаг юм. Төрсөн нутаг Өмнөговьдоо, Хэнтийд амьдардаг хүүхдүүдийндээ очдог. Гэхдээ түр зуур очоод л ирдэг. Улаанбаатарт утаа их байна. Нийтийн тээврийн хуучин автобуснууд бөөн хар утаа “хаях” юм. Бас машинууд маш их утаа ялгаруулж байгаа. Тиймээс би утаа ихтэй үед гадуур явах дургүй. Өглөө эрт гүйдгийн учир нь ерөөсөө л утаанаас дайжих юм. Өглөө эрт голын мөсөн дээгүүр гүйхэд агаар маш цэвэрхэн, гоё байна. Тэр үед автомашины хөдөлгөөн хараахан эхлээгүй, гэр хорооллын айлууд галаа түлэх цаг нь ч болоогүй байдаг.
-Тамирчид гадаадад тэмцээнд оролцохоор санхүүжилтийн асуудалтай байнга тулгардаг. Та үүнийгээ хэрхэн шийддэг вэ. Нууц биш бол тэтгэврээсээ өөр орлоготой юу?
-Орлого гэх зүйл тэтгэврээс өөр байхгүй. Тэмцээнд оролцоход ивээн тэтгэдэг газрууд бий. Кёкүшюүзан Д.Батбаяр надад хоёр өрөө орон сууц бэлэглэж байлаа. Бас Өмнөговь аймгийнхан минь намайг ивээн тэтгэдэг. Нэг удаа аймгаас 9.5, сумаас зургаан сая төгрөгөөр ивээн тэтгэж байсан. Энэ мэт дэмжлэг дээр тэтгэврийнхээ хэдэн төгрөгөө хуримтлуулж нэмээд л дараа дараагийн тэмцээний зардлаа бүрдүүлдэг. Ингээд ч зардал бүрдэхгүй бол хүүхдүүддээ хэлж, туслалцаа авна даа. Ийм маягаар ихэвчлэн хувиасаа л зардлаа гаргадаг юм.
-Төр, засгаас ахмадуудаа дэмжинэ гэх мэтээр янз бүрийн санал санаачилга гаргах юм. Тэр бүхэн нь амьдралд тань мэдрэгдэж, тусгалаа олж байна уу?
-Ямар ч дэмжлэг байхгүй. Зөвхөн ахмадууд биш, төр, засгийн дэмжлэг хэрэгтэй олон хүн манай улсад бий. Ялангуяа гэр хороолол руу анхаарах ёстой. Тэнд амьдрах орчин нөхцөл ямар хэцүү байна аа. Өдөр тутмынхаа хоол хүнсийг ч авч дийлэхгүй, дэлгүүрт өр тавьсаар сая төгрөгт хүрчихлээ гэж байна шүү дээ. Малчид бас цаг агаарын маш хатуу ширүүн нөхцөлд аж төрж байгаа. Зарим хүн малчдыг даварсан гэдэг юм. Харин би тэднийг өмөөрмөөр санагддаг. Бид мэт нь ч яах вэ, амьдарч болоод л байна.
-Одоогийн залууст хандаж та юу хэлэх вэ. Ялангуяа илүү урт наслахын тулд залуус юунд анхаарах талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Өглөө эрт босож, утас, зурагтаасаа түр завсарлая гэж хэлмээр санагддаг юм. Бүр мөсөн хориглоно ч гэж юу байх вэ. Гэхдээ хэм хэмжээ байх ёстой. Компьютер хүний биед асар их сөргөөр нөлөөлж байна. Энэ нь зайлшгүй хэрэглээ учраас бүү ашигла гэх нь утгагүй. Гэсэн ч хэрэглээгээ жаахан багасгаж, тохируулах нь чухал юм болов уу гэж боддог. Хөдөлгөөний тухайд бол өмнө дурдсанаар өглөө эрт босож, гүйж бай. Хөдөлгөөнгүй бол залуугаараа ядаргаанд орж, хөгширнө. Бас цадталаа идчихээд хэвтээд байдаг нь буруу. Идсэнээ заавал шингээх ёстой.
-Олонх хүн залуудаа хийх ёстойгоо амжуулж, амжилт гаргах ёстой гэж боддог, төлөвлөдөг. Ялангуяа монголчууд хөгширсөн хойноо гэр бүлийнхэндээ тусалж, хүүхдийг нь харахад үлдсэн амьдралаа зориулдаг юм шиг санагддаг. Харин та 85 настайдаа дэлхийн аварга болж, мөрөөдлөө биелүүлсэн гэж ярихыг сонсож байлаа. Цаашид ямар зорилго тавьж, юу мөрөөдөж байна вэ?
-2019 онд дэлхийн аварга болсноос хойш хаана ч явсан хүмүүс таньдаг боллоо. Хэнтий аймагт хүүгийндээ Цагаан сараар очтол шинийн 1-нд маш олон хүн надтай золгох гээд ирсэн. Бүгд намайг таньж байв. Тэр хүмүүс намайг мэдэхийг бодоход би ч олны танил болжээ гэж бодогдсон шүү. Цаашдын хүсэл мөрөөдөл гэвэл олон л зүйл бий. Түүнээсээ нэгийг нь хэлье. 90 нас хүрэхээрээ би арай зав чөлөөтэй болох юм шиг байна. Тэгэхээрээ амьдралынхаа түүхийг бичих бодолтой. Толгой дотор олон зүйл бий, бас бичиж тэмдэглэсэн нь ч цөөнгүй. Тэдгээрийгээ эргүүлж тойруулж хараад л бичнэ дээ. Тамирчныхаа хувьд 90 настайдаа, 95-тайдаа мастеруудын ДАШТ-д дахиад өрсөлдөнө. 100 насны ангилал байвал бас оролцоно. Ер нь хэзээд л гүйж байхыг хүсдэг. Мастеруудын ДАШТ-ээс гадна тивийн АШТ, олимп болдог юм. Олимп “Ковид”-оос болж сүүлийн жилүүдэд тасалдаад, 2028 онд зохион байгуулна гэж сонссон. Залуучуудын олимп дөрвөн жилд нэг удаа болдог шүү дээ. Түүн шиг 100 хүртэлх насны хүмүүсийн олимп болдог юм. Дэлхий дахинд хүмүүсийн эрүүл мэндийг дэмжихэд маш их анхаарч байна. Тиймээс ахмадуудын олимп зохион байгуулдаг. Тэгэхээр олимпод л өрсөлдөж үзэх зорилготой.