Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож, олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар байна. Өнөөдөр ойн баярын хурал болж банкны салбарын түүхэн замнал болоод өнөөгийн хүрсэн амжилт, дэвшил, ирээдүйд зорьж буй зорилтоо дүгнэн хэлэлцэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан банкируудаа тодруулж, салбарын болоод төрийн өндөр дээд одон медалиар шагналаа.
2024-07-05

Амралтын газарт нэг хоноход 50 000-500 000 төгрөгийн үнэтэй байна

Монголчууд үндэсний их баяр наадмын үеэр аялж зугаалах нь элбэг. Тиймээс аяллынхаа төлөвлөгөөг гаргахад нь тус болох үүднээс амралтын газруудын үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна. 
2024-07-05

“Банк-100 түүхэн товчоон”, “Монголбанк-100: Баримтат эмхэтгэл”-ийг туурвижээ

Монголбанк, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбарын түүхч эрдэмтэдтэй хамтран “Банк-100 түүхэн товчоон” хэмээх хамтын бүтээл, “Монголбанк-100: Баримтын эмхэтгэл”-ийг туурвилаа.
2024-07-05

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6.2 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж, 4.8 хувь болгосноо танилцууллаа. Харин Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.2 нэгж хувиар ахиулж, 6.6 хувьд хүргээд байна.
2024-07-05

Монгол, Алжир, Иран, Украин дундаас дээш орлоготой улсуудын эгнээнд багтлаа

Дэлхийн банкнаас жил бүр гишүүн 189 улс, үүнээс гадна 29 улсыг 1 хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор нь өндөр, дундаас дээш, дундаас доош, бага гэх 4 бүлэгт ангилдаг.
2024-07-04

Монголбанк хагас жилд 7.8 тонн үнэт металл худалдан авав

Монголбанк 2024 оны зургадугаар сард 1,692.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.8  тонн үнэт металл худалдан аваад байна.
2024-07-03

Гадаад валютын нөөцийг 15 хувь болгож бууруулна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны зургадугаар сарын 25, долдугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд шийдвэр гаргалаа.
2024-07-03

Хувьцаа, үнэт цаас борлуулсны ашгаас 10 хувийн татвар авна

ХХОАТ-ын тухай Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалтад заасны дагуу Хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны ашгийн хэмжээнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан.
2024-07-03

"Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлнэ

"Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа хийж байна
2024-07-03

Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж ихсэх төлөвтэй байна

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ дараах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөж байна. Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж, өвчний гаралт ихсэх төлөвтэй байна.
2024-07-03

Төмөр замаар 5.5 сая тонн экпортын ачаа тээвэрлэжээ

 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2024 оны эхний хагас жилийн байдлаар 16.4 сая тонн ачаа тээвэрлэв.
2024-07-03

Өнгөрсөн долоо хоногт 584.6 тэрбум төгрөгийн арилжаа хийв

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь зургадугаар сарын 24-27-ны өдрүүдэд дөрвөн удаагийн үнэт цаасны арилжаа хийжээ.
2024-07-01

Төгрөгийн ханшийг ам.доллартай харьцуулахад 140 хувиар суларчээ

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2014 оны нэгдүгээр сарын нэгэнд 1396.4 нэгж байсан бол энэ оны зургаадугаар сарын 28-ны байдлаар нэг ам.доллар 3380.9 төгрөгтэй тэнцэж байна.
2024-07-01

Дотоодын зах зээлийг олон улсын хөрөнгийн захтай холбох вебинар зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос Торонтогийн Хөрөнгийн Бирж, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Capital Markets Mongolia байгууллагатай хамтран “Opportunities on Toronto Stock Exchange: Navigating listings & Regulations” вебинарыг зохион байгууллаа. 
2024-06-27

Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын Төлбөр тооцооны системийн талаарх хуралдаан Монголд боллоо

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Төв банк (SEACEN)-уудын төлбөр тооцооны систем хариуцсан удирдах албан тушаалтнуудын оролцоотойгоор Төлбөр тооцооны системийн талаарх 23 дахь удаагийн хуралдаан боллоо. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Монголбанк зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2024-06-27

“Улаанбаатар бонд”-ын 1-3 жилийн хугацаатай өрийн хэрэгслийг арилжаалж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 1/2323 тоот албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100 000 /зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500 000 000 000 /таван зуун тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцов.
2024-06-26

Хөдөө аж ахуйн  загвар  хоршооны зээлд 4,9 тэрбум төгрөг олгож, 26 төсөл хэрэгжүүнэ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Загвар хоршоо, Жимс, жимсгэний аж ахуй, Зөгийн кластер байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр /2024.06.24/ боллоо. Хурлыг танхим болон цахим хэлбэрээр хослуулан зохион байгуулав.
2024-06-26

Монгол, Узбекистаны гадаад худалдааны эргэлт 10 сая ам.долларт хүрчээ

Монгол, Узбекистан улс уул уурхай, ХАА, хүнс, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтарсан төслүүдийг эхлүүлэх боломжтой талаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Ш. Кудратов Монгол-Узбекистаны бизнес форум дээр онцлов. Хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр боллоо.
2024-06-26