Дэлхийн банкнаас жил бүр гишүүн 189 улс, үүнээс гадна 29 улсыг 1 хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор нь өндөр, дундаас дээш, дундаас доош, бага гэх 4 бүлэгт ангилдаг. Өнгөрсөн онд Монгол Улсын ДНБ 7.0 хувиар, нэг хүнд ногдох ҮНО 16.0 хувиар өсөж 4,950 ам.долларт хүрснээр манай улс дундаас дээш орлоготой улс орнуудын эгнээнд багтав.
Ингэхдээ Алжир, Иран, Украин улсуудтай зэрэгцэн энэ жил дундаас доогуур орлоготой орнуудаас дундаас дээш орлоготой ангилалд шилжсэн байна.
Эх сурвалж: Дэлхийн банк