Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2014 оны нэгдүгээр сарын нэгэнд 1396.4 нэгж байсан бол энэ оны зургаадугаар сарын 28-ны байдлаар нэг ам.доллар 3380.9 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 10 гаруй жилийн дотор төгрөгийн ханш ам.долларын эсрэг 140 гаруй хувиар суларчээ. Харин сүүлийн дөрвөн жилийн дотор 23.6 хувиар сулрав. Харамсалтай нь дээрх ханшийн уналтын алдагдлыг иргэд нуруун дээрээ үүрдэг. Импортын бараа бүтээгдэхүүнээс хараат өнөөгийн нөхцөлд импортын хэрэглээ нэмэгдсээр байвал төгрөгийн ам.доллартай харьцах ханш унасаар байна. Мөн эдийн засгийн салбар нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хараат байдал ч нөлөө үзүүлсээр буй.
Төгрөгийн ханш юанийн эсрэг 2012 оноос хойш 109.9 хувиар, воны эсрэг 100.8 хувиар суларсан байна. Харин евро болон фунт стерлингийн эсрэг мөн адил 100.1 хувь болон 98.8 хувиар суларсан бол рублийн эсрэг сүүлийн 12 жилд 11.1 хувиар чангарчээ.