ХХОАТ-ын тухай Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалтад заасны дагуу Хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны ашгийн хэмжээнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан. Тодруулбал, УИХ-аас 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталжээ.
Уг хуулиар Засгийн Газар, Аймаг, Нийслэл болон Монгол Улсад татвар төлөгч нарын үнэт цаасыг борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөхөөр болов. Нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.