Монголбанк 2024 оны зургадугаар сард 1,692.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.8 тонн үнэт металл худалдан аваад байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 209.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 492.6 кг үнэт металл тус тус худалдан авчээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны зургадугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 252,783.17 төгрөг байв.