Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 1/2323 тоот албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100 000 /зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500 000 000 000 /таван зуун тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцов. Улмаар хоёрдогч зах зээлийн арилжааг энэ сарын 25-ны өдрөөс эхлүүллээ. Үүнд:
- Нэг жилийн хугацаатай жилийн 12%-ийн хүүтэй 1 000 000 /нэг сая/ ширхэг өрийн хэрэгсэл - MUB-BD-25/06/25-C0069-12 /SIN 3048/
- Хоёр жилийн хугацаатай жилийн 13%-ийн хүүтэй 1 000 000 /нэг сая/ ширхэг өрийн хэрэгсэл - MUB-BD-25/06/26-C0068-13 /SIN 3047/
- Гурван жилийн хугацаатай жилийн 14%-ийн хүүтэй 3 000 000 /гурван сая/ ширхэг өрийн хэрэгсэл - MUB-BD-25/06/27-C0067-14 /SIN 3046/
Эх сурвалж: МХБ