"Монголын хөрөнгийн бирж" ХК нь зургадугаар сарын 24-27-ны өдрүүдэд дөрвөн удаагийн үнэт цаасны арилжаа хийжээ. Мөн долоон удаагийн нүүрсний, таван удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулав. Улмаар нийт 584 622 120 449.22 төгрөгийн арилжаа хийсэн.
Зургадугаар сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 11 284 614 235 055 төгрөг болсон бол ТОП-20 индекс 44,385.18 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.32 хувиар өсжээ.