Хадгаламжийн хүү өсөх хүлээлттэй байна гэв
Банкны салбар болон манай улсын макро эдийн засгийн өнгөрсөн жилийн тойм, энэ оны төлөвийг Монголын банкны холбооноос өчигдөр танилцууллаа. 2022 онд банкны системийн актив өнгөрсөн жилийнхээсээ 3.4, нийт эх үүсвэрийн хэмжээ 1.5 их наяд төгрөгөөр өсжээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2021 оныхоос 40 хувиар нэмэгдсэн аж. Ялангуяа цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөгөөр өсөн, 9.1 их наядад хүрсэн гэнэ.
2023-03-28
Б.Гангаамаа дурсгалын зоос шинээр гаргалаа
Монголбанкны Эрдэнэсийн сангаас "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг мөн худалдаалж байна.
2023-01-12
Биржийн бус зах зээлээс 733.1 тэрбум төгрөг төвлөрүүлэв
Тухайлбал, зургаан компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган 89.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын гурван санг шинээр бүртгэн, тэдгээр нь 153 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж. Тэгвэл биржийн бус зах зээлээс 57 компани 733.1 тэрбум төгрөг босгосон байна.
2022-12-28
Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
2022-12-17