Монголбанк болон БНСУ-ын КТ группийн охин компани “BC сard” өчигдөр санамж бичиг байгууллаа. Ингэснээр дотоодын ₮ картаар БНСУ-д, “ВС card” компанийн төлбөрийн картаар Монголд тооцоо хийх боломж бүрдэх аж. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголбанк, арилжааны банкууд, финтек компаниуд буюу төлбөрийн системийн оролцогч талуудын хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд ийнхүү манай улсын төлбөр тооцоо олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн нэгэн системд холбогдож байгааг Төвбанкаас дурдлаа. Ийнхүү талууд санамж бичиг байгуулснаар үндэсний төлбөрийн ₮ картын хэрэглээг өсгөхийн зэрэгцээ 30 сая гаруй ширхэг карт гаргасан, жилд таван тэрбум гүйлгээ хийж буй, Ази, Номхон далайн бүсийн хамгийн том “BC сard” компанитай банк санхүүгийн салбарт хамтран ажиллах боломж бүрджээ.