Төвбанк өнгөрсөн арванхоёрдугаар сард 3.03 тонн нэт металл худалдан авчээ. Улмаар 2022 онд нийт 22.9 тонныг авсан дүн гарсан тухай өчигдөр мэдээллээ. Энэ нь өмнөх оныхоосоо 10 хувиар өссөн зүүлэлт аж. Өнгөрсөн онд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 3.26, Баянхонгор дахь салбар нь 1.43 тонн үнэт металл худалдан авсан байна. Тус банк нэт металлыг дэлхийн зах зээл дэх ханшаар тогтоон худалдан авдаг. Тэд өмнөх сард грамм алтыг дунджаар 207 625 төгрөгөөр худалдан авсан гэнэ.
2022 оны дөрөвдүгээр сард 359 кг нэт металл худалдан авсан нь хамгийн бага дүн юм. Дээр дурдсанчлан өмнөх сард 3.03 тонныг авсан нь нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр зүүлэлт байлаа. Тэгвэл арваннэгдүгээр сард нь 2.66, наймдугаар сард 2.91 тонныг авсан нь ний дараа бичигдэх дүн гэдгийг графикаас харж болохоор байв. Ташрамд дурдахад, дэлхийн зах зээлд алтны ханш сүүлийн зургаан сар гаруйнхаа дээд түвшинд хүрснийг “Reuters” агентлаг уламжиллаа. Тодруулбал, унци шар металлын нэ өчигдөр 1838 ам.доллартой тэнцэв. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн шийдвэр уг таваарын ханшид цаашид нөлөөлөхийг шинжээчид дурджээ.