Өнгөрсөн оны аравдугаар сард олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, хувьцаат компани болсон“Төрийн банк” нэмж14.29 хувиа худалдахаар төлөвлөж буй талаар зарим эх сурвалж мэдээллээ. Хэрэв ийм шийдвэр гаргавал олон нийтийн эзэмшлийн хувь 20-д хүрэх юм. Тус банкны хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх дөрөвдүгээр сарын 29-нд болох үеэр нэмж хувьцаа гарган олон нийтэд санал болгох тухай тогтоолын төслийн талаар хэлэлцэх аж. Өдгөө эл банкны 49.26 хувийг Сангийн яам, 45.03-ыг нь Хадгаламжийн даатгалын корпорац, үлдсэнийг нь олон нийт эзэмшиж буй гэнэ. “Төрийн банк” өнгөрсөн онд IPO хийхдээ нэгж хувьцаагаа 590 төгрөгөөр санал болгож байв. Өчигдрийн байдлаар эл дүн 670.83 төгрөгтэй тэнцсэн юм.
Бэлтгэсэн: Б.Сонор