Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчны талаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Олон улсын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнийг Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн бүрэлдэхүүн хэсэгт байгуулж, дотоодын томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээг хангах бие даасан тусгай зохицуулалт бүхий төв болгон хөгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.
Бэлтгэсэн Ц.Ундрал