АИ-92 шатахууны гаалийн татварыг 2024 он хүртэл тэглэлээ
Импортолж буй АИ-92 авто бензиний гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-наас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоох шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргажээ
2023-01-26
“Brent” маркийн нефтийн ханш 85 ам.доллартой тэнцэв
“Хар алт”-ны томоохон импортлогч БНХАУ-ын эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэн, ам.долларын индекс сүүлийн долоон сар гаруйнхаа доод түвшинд хүрснээс шалтгаалж газрын тосны үнэ өмнөх долоо хоногт өнгөрсөн аравдугаар сараас хойш байгаагүйгээр өслөө. АНУ-д 2022 оныарванхоёрдугаар сард инфляцын түвшин сүүлийн хоёр жил хагасын хугацаанд анх удаа доошилсон үзүүлэлт гарсан бөгөөд Холбооны нөөцийн сан бодлогын хүүг нэмж буй хурдаа сааруулж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байгаа аж. Тэгвэл хязгаарлалтаа цуцалсантай холбоотойгоор дэлхийн хоёр дахь том эдийн засагтай урд хөршийн газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт, замын хөдөлгөөн нэмэгдсэн гэнэ.
2023-01-16
Тонн зэсийн ханш 9000 ам.долларт хүрлээ
Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ цар тахалтай холбоотой хэрэгжүүлсэн хилийн хязгаарлалтаа цуцалсан, эрэлт нь өснө гэсэн хүлээлт үүссэнээс шалтгаалж эл таваарын үнэ өнгөрсөн зургадугаар сараас хойш анх удаа тонн нь 9000 ам.долларт хүрснийг “Reuters” дамжуулав.
2023-01-13
Нүүрсний цахим арилжааны туршилт амжилттай боллоо
Энэ удаагийн туршилтын дуудлага арилжаагаар 12,800 тонн нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгсөн бөгөөд арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжаа амжилттай явагдлаа. Нүүрсний цахим арилжаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа зохион байгуулах этгээд болон нүүрс худалдагч талуудтай хамтран ажиллаж, холбогдох чиглэл, саналыг өгч ажиллаж байна.
2023-01-13
Улсын хэмжээнд дизель түлшний 21 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд 2023 оны нэг дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 106,611 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6,109 тн, АИ-92 автобензин 39,125 тн, АИ-95 автобензин 4 164 тн, Дизель түлш 53,254 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 37 хоног, АИ-92 автобензин 29 хоног, АИ-95 автобензин 31 хоног, Дизель түлш 21 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
2023-01-10