“Энержи ресурс”-ын толгой компани “Монголиан майнинг корпорэйшн” (ММС) энэ оноос хайгуулын ажилд зарим хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тодруулбал, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компанитай хамтран ажиллахаар болж, стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан аж. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь 2012 оноос хойш Баянхонгор аймагт зэс, алт болон холимог металлын хайгуулын ажил амжилттай гүйцэтгэж, “Баян хөндий” төслийн хүрээнд илрүүлсэн эрдсийн хуримтлалыг Монгол Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгүүлж, нарийвчилсан судалгаа шинжилгээний ажлааүргэлжлүүлэн хийж буй юм. Төслийн хүрээнд шаардагдах цаашдын нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ММС буюу “Энержи ресурс” компанитай стратегийн түншлэл байгуулснаар нийт 40 сая ам.долларын хөрөнгө босгохоор болсон гэнэ. Уг гэрээний хүрээнд талууд цаашид “Баян хөндий” төслийн нэмэлт хайгуул судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, хариуцлагатай уул уурхайн жишиг зарчмууд баримтлан ажиллах аж.
“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь Монгол болон Торонтогийн хөрөнгийн биржид үнэт цаасаа нээлттэй арилждаг бөгөөд 6000 орчим монгол хувьцаа эзэмшигчтэй. Тэгвэл ММС-ийхувьд Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилждаг билээ. Монголын уул уурхай, хайгуулын салбарт ил тод, нээлттэй засаглалтай гэдгээрээ танигдсан эдгээр компани ийнхүү хамтран ажиллахаар боллоо.