Засгийн газар 2022 оны аравдугаарсарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэм тогтоосноос хойш тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсанбайна. Тодруулбал, оны эхний 10 сарын дунджаар 600 мянга тонн нүүрс ачсан бол онцгой дэглэм тогтоосноос хойш дөрөв дахин нэмэгдэж, сард 2.5 сая тонндхүрчээ. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд 4.1 сая тонн нүүрс олборлож, 5.5 сая тонныгуурхайн амнаас ачуулж, 4.1 сая тонныгэкспортолжээ. Борлуулалтын орлого500 сая ам.доллароор нэмэгдэж, энэ онд“Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойшиххамгийн өндөр түвшинд буюу 1.1 тэрбум долларт хүрчээ. Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлынхүрээнд дөрөвдүгээр улиралд Монголбанканд 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байсан бол энэ үүргээ давуулан биелүүлж, 588.8 сая ам.долларын борлуулалт хийснээс Монголбанканд 416.6 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Мөн онцгой дэглэм тогтоосноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, сахилга хариуцлага сайжруулах, чиг үүргийн давхардал арилгах ажлуудыг шат дараатай хийж эхэлжээ. Үүний дагуу нийт 14 алба, нэгжийг татан буулгаж, 52 хүнийг ажлаас чөлөөлсний 24 нь удирдах албан тушаалтан байжээ. Үүнээс сахилга хариуцлага алдсан 13 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, бүтцийг сайжруулах ажлын хүрээнд 25 хүнийг чөлөөлсөн байна. Ташрамд дурдахад, Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээ зарласнаас хойш нүүрсний гэх хэрэгт хууль, хяналтын байгууллага 56 хүнийг яллагдагчаар татан шалгаж буйюм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д удирдах ажил хийж байсан есөн хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн байна.