БНХАУ-ын импортолсон коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн 1-11 дүгээр сард 57.37 сая тоннд хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 21.5 хувиар илүү дүн гэдгийг Гаалийн ерөнхий газрынх нь мэдээллээсэш татан steelorbis.com-д мэдээлэв. Үүний дийлэнх нь Монгол, ОХУ, Канад, АНУ, Индонезэд ногдсон гэнэ. Харин өнгөрсөн сард өмнөд хөрш 5.73 сая тонн коксжих нүүрсимпортолсон нь 25.9 хувиар багассан үзүүлэлт аж. Эл хугацаанд манай улсурд хөршид 2.47, ОХУ 2.09, Канад 0.73, Индонез 0.25, АНУ 0.13 сая тонн коксжих нүүрснийлүүлснийг sxcoal.com-д тэмдэглэжээ. Тэгвэл БНХАУ-д нийлүүлсэн нийт нүүрсний хэмжээгээр Индонез тэргүүлэв. Тодруулбал, арваннэгдүгээр сард Индонез 20.04, ОХУ 7.16, Монгол 3.77, Канад 0.73, Филиппин 0.28 сая тонн нүүрсийг (коксжих болон эрчим хүчний) БНХАУ-д экспортолжээ.
Бэлтгэсэн Б.Сонор