Улс орнуудын Төвбанк инфляцын өсөлтийн эсрэг бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь биржүүдийн индекс буурахад хүргэнэ гэсэн болгоомжлол үүссэнтэй холбоотойгоор баррель газрын тосны ханш баасан гарагт хоёр ам.доллароор буурчээ. Энэ өдөр WTI маркийн баррель нефтийн ханш 74.2, “Brent” төрлийнх нь 79 “ногоон”-д хүрсэн тухай “Reuters” мэдээллээ. Английн болон Европын Төвбанк бодлогын хүүгээ өсгөснөө өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бол АНУ ирэх жил ч уг хүүг нэмэгдүүлэхээр байгаа юм. АНУ-ын Эрчим хүчний яамнаас стратегийн газрын тосны нөөцөд гурван сая баррель бүтээгдэхүүн худалдан авна гэж мэдэгдсэн нь “хар алт”-ны ханшид бага зэрэг нөлөөлснийг дээрх агентлаг мөн дурдав.