Нүүрсний хулгайтай тэмцэхтэй холбоотойгоор Засгийн газар 2022 оны арванхоёр дугаар сарын 12-нд “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томилсон. Энэ хугацаанд ямар ажлууд хийв? Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, “Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил зэрэг гэрээг төрийн нууцаас гаргахыг даалгасан. Үүнийхүрээнд маш нууц, нууц зэрэглэлтэй 39 гэрээг ил болгож, www.ttz.mn сайтад байршуулжээ. Дээрх төслүүдийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөө, хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн, хамтарсан хяналт, шалгалт хийхээрТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн валютын орлого, экспортын тээвэрлэлтийг нэмэх ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Мүгэн логистик” болон “Жи Ар капитал логистик” ХХК-иудтай байгуулсан 100 хагас вагон түрээслэх гэрээг цуцалж, “Монголросцветмет” ТӨҮГ-т хүлээлгэн өгчээ. “Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг эцэслэн тохирох асуудлыг ОХУ-ын талтай ярилцах үүргийг Засгийн газраас мөн өгсөн. Үүний дагуу “Богдхан төмөр зам” төслийн барилгын ажлыг түр зогсоожээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцэд хэсэгчилсэн байдлаар техникийн комисс бүрэн ажиллаж дууслаа. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажлыгхангаад байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад мөн санал хүргүүлжээ.