Замын-Үүд-2-Шаргын-Овоогийн хооронд 14.2 км хоёр дахь гол замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн барьж дуусгасан. Тэгвэл эл шинэ замаар эхний туршилтын аяллыг уржигдар хийснийг ЗТХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 12.30- 13.20 цагт Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замаар 5000 тонн жинтэй 1242 дугаар ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтай аялж өнгөрчээ. “1242 дугаар галт тэрэгний аяллын үеэр замын байдал хэвийн, ямар нэгэн саадгүй явж өнгөрлөө” хэмээн замын IV ангиас мэдээлсэн байна.
Бэлтгэсэн Б.Сонор