Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медалийн төлөө Казахстаны нэр дээр барилдаж буй Монгол жүдоч Галбадрахын Отгонцэцэг ОХУ-ын тамирчин Ирина Долговаг ялснаар олимп, дэлхийн хос медальтан боллоо. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы бөх Фүма Тонакид дийлдсэн юм.
Г.Отгонцэцэгийн хүрэл медаль авсан барилдаан.