АНУ болон Хойд Солонгосын харилцаа таагүй байдалд хүрч, хоорондоо дайтаж магадгүй болоод буй. Тэгвэл Хятадын нэгэн хэвлэлд бичсэнээр бол хэрвээ хойд солонгосчууд эхэлж дайн өдөөвөл Хятадын засгийн газар төвийг сахисан бодлого барих бол эсрэгээр америкчууд гал нээвэл тэд дайныг зогсоохын төлөө тэмцэнэ гэж бичжээ.
АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп Хойд Солонгосын удирдагчдыг Японы эргийн ойролцоо пуужин хөөргөсний дараа тус улсын холбоотон Гуам, эсвэл Америкийн цэргийн бүс байрладаг газруудад пуужин хөөргөвөл хариу цохилт хийхээ мэдэгдсэн билээ.
Харин БНХАУ бол Хойд Солонгосын худалдааны гол түнш, тэд эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед тайван байхыг илүүд үзэж буй. Пянханы цөмийн туршилт болон АНУ, Өмнөд Солонгосын заналхийлэлд таатай хандахгүй байгаагаа илэрхийлсэн юм.