Энэтхэгийн шүүх хүчингийн хэргийн золиос болсон 10 настай охиныг үр хөндүүлэхийг зөвшөөрсөнгүй. Түүнийг авга ах нь хүчирхийлж, бие давхар болсныг цагдаагийнхан тогтоосон юм. Гэвч шүүх түүнийг үр хөндүүлэхэд хэтэрхий залуу, эрсдэлтэй гэж үзсэн байна. Уг хэргийн анхны шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 18-нд болсон. Энэ үеэр хохирогч охин 32 долоо хоногтой байв. Энэтхэгийн хуулиар бол 20 долоо хоногоос хойш үр хөндөхийг хориглосон байдаг. Энэ тохиолдолд эхийн биед аюул учруулна гэж үздэг тул үр хөндөхийг хориглодог гэнэ.
Охины гэр бүлийнхэн нь түүнийг жирэмсэн гэдгийг огт мэдээгүй байв. Хэдэн сарын дараа гэдэс нь өвдсөн тул ээж нь охиноо дагуулан эмчид үзүүлээд бие давхар болсныг нь мэджээ. Үүний дараа охин ээждээ бүх үнэнээ ярьсан бөгөөд авга ах нь тэдний гэрт зочлох үеэр охиныг хүчирхийлдэг байсан гэнэ. Гэр бүлийнхэн нь шүүхээс үр хөндүүлэх зөвшөөрөл хүссэн ч хэтэрхий оройтсон юм.
Энэ хэргийн талаар тус улсын хуулийн мэргэжилтэн Махавир Синг "Манай улсад 14-15 настай охид хүчингийн хэргийн золиос болж, иймэрхүү гэмт хэрэг их гардаг. Бид ч ийм хэрэгтэй олон таарч байлаа. Гэхдээ 10 настай охин ийм хэргийн золиос болсныг анх удаа харлаа" гэж ярьжээ.