Үндэсний соёл, амралтын хүрээлэн өчигдрөөс үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоолоо. Хүйтний эрч чангарах төлөвтэй учраас ирэх хавар хүртэл иргэдэд үйлчлэх боломжгүйд хүрчээ. Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь нийт 20 орчим тоглоомтой. Тэдгээрээс энэ сарын 14-нд “Галзуу хулгана”, UFO, “Робот”, “Динозавр” зэрэг тоглоомынхоо үйл ажиллагааг зогсоосон юм. Ташрамд дурдахад, тэд энэ сард 20 000 төгрөгөөр өдөржин хязгааргүй тоглох урамшуулал зарлаад байсан билээ. Энэ нь Хүүхдийн паркаар үйлчлүүлэх иргэдийн тоог нэмсэн гэнэ.
А.ДӨЛГӨӨН