Айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, өнгөрсөн 30 жил дэх ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн хэмжээн дэх түншлэлийг гүнзгийрүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Түүнчлэн хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт холбогдох хүмүүс энэ үеэр гарын үсэг зурах аж.
Н.МИШЭЭЛ