Ливаны "Хезболла" хөдөлгөөний зүгээс хөөргөсөн нисгэгчгүй онгоц Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хувийн өргөөний унтлагын өрөөний цонхыг сүйтгэжээ.. Энэ тухай “Каn” суваг мэдээлэв.
Тус сувгын мэдээлж буйгаар Нетаньяхугийн оршин суух газар руу нийтдээ гурван нисэгчгүй онгоц дайрчээ.
Гурван дроны хоёрыг нь замд нь устгасан тухай Изралийн арми мэдэгдэв.
Цохилтын улмаас хэн нэгэн бэртэж гэмтээгүй байна.
Уг цохилтын хариуцлагыг "Хезболла" хөдөлгөөнийхөн бүрэн хүлээжээ.