АНУ-д 50 шахам хүн McDonald's түргэн хоолны газруудын хавчуурганаас гэдэсний савханцар өвчин авснаас 10 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас баржээ. Энэ тухай АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) мэдээлэв.
Гэдэсний савханцрын дэгдэлт 9-р сарын 27-нд бүртгэгдэж эхэлсэн бөгөөд нийт 10 мужид уг өвчний 49 тохиолдол илэрчээ.
CDC-ийн тэмдэглэснээр, өвчтэй хүмүүсийн ихэнх нь бяслагтай хавчуурга буюу "Роял чизбургэр" идсэн байна.
Өвдсөн хүн бүр эмчид ханддаггүй,шинжилгээнд ордоггүй тул дэгдэлтийн жинхэнэ цар хүрээ илүү өргөн байж магадгүй гэж эмч нар үзэж байна.